Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Эми Уайнхаусгүй 7 жил буюу түүний амьдралын дүрэм

“Би жаз хөгжмийг сонгоогүй, жаз намайг сонгосон”


2011 оны долоодугаар сарын 23-нд Лондон хотноо өвөрмөц, содон дуучин Эми Уайнхаус насан эцэс болсон билээ. Хэдий богинохон насалсан ч Эми 3 цомог гаргаж, Ivor Novello шагналыг 2 удаа хүртэн, Brit Award шагналыг авч, Гиннесийн номонд багтаад амжсан. Тэр бол Грэммиг 5 удаа хүртсэн Их Британийн цорын ганц дуучин эмэгтэй. “Back to Black” цомог нь Их Британийн XXI зууны хамгийн амжилт олсон цомгоор нэрлэгддэг. Эмми хөгшрөхөөсөө өмнө үхнэ гэж олон удаа хэлдэг байсан. Үнэхээр тэр 27 настайдаа нас барсан “Клуб 27”-гийн гишүүн болсон билээ. (Жим Моррисон, Курт Кобейн гэх мэт).  Ингээд богинохон ч хурц гялалзсан түүний алдарт эшлэлүүдээс сонсоцгооё.

“Эргэн тойронд маш олон хорон санаат хүмүүс байна. Тэдэнд найз нөхөд байхгүй болохоор ийм муухай байгаа. Ээж, эмээ, нохойтойгоо харьцах нь миний амьдралын хамгийн сайхан зүйл болоод байна”
“Сайн зодолддог байх нь биеийн том жижгээс бус чиний хэр уурласнаас чинь шалтгаална. Би зодооч биш ч намайг хананд шахан багалзуурдвал хэн ч байсан толгойг нь хага цохиж чадна”
“Гэрбүлийнхээ дэргэд байхдаа би аз жаргалтай хүн. Жишээ нь аавынхаа инээмсэглэлийг хараад”

“Би эрх мэдэлд дуртай хүн биш. Эцсийн эцэст би хүнд хайрлуулахыг хүссэн бяцхан охин. Би хайртай залуугаа хайрлан, арчлахыг хүсч байна”
“Шашин шүтлэг хүмүүст хүч хайрладгийг мэддэг ч би сүсэгтэн биш. Би хувь заяандаа итгэдэг”
“Авьяастай гэдгээ би хүлээн зөвшөөрнө. Гэхдээ би дуулахын төлөө төрөөгүй гэдгээ сайн мэдэж байна. Би эхнэр, ээж болохын төлөө төрсөн юм. Бас гэрбүлээ хайрлах гэж”
“Хэрэв харь гаригийнханд хошин шогийн мэдрэмж байдаг бол тэд бидний секс хийж байгааг хараад үхтлээ инээх байсан байх”

“Чамд итгэдэг хүнд хэзээ ч бүү худлаа ярь. Харин чамайг хуурсан хүнд хэзээ ч битгий итгэ”
“Шивээс хэзээ ч хэт их байдаггүй”
“Би өөртөө тохиолдсон зүйлийн талаар л дуулдаг. Би өөрийгөө эвдлэн сүйтгэх зуршилтай. Тиймээс надад дууны сэдэв хангалттай бий”
“Энэ бүх шагналыг хүртсэн гэдэгтээ би одоо ч итгэдэггүй”

“Би жаз хөгжмийг сонгоогүй, жаз намайг сонгосон”
“Багадаа Стингийг шүтдэг байлаа. Түүнийг үнсэх сэн гэж боддог байв”
“Тамхи татсанаар миний хоолой том хүнийх шиг болсон. Тамхи татдаггүй бол би Даффи Дак шиг л дуугардаг байх байсан”
“Миний дууг сонсоод хүмүүс өдөр тутмын асуудлаа 5 минут ч болов мартаасай”

“Надад телевизор байхгүй. Телевиз бол огт хэрэггүй зүйлсийн нэг”
“Үе тэнгийн залуус маань 5-10 жилийн дараа юу хийж байх вэ гээд л бодоод сууж байдаг. Харин би тэднийг бодож байхад архи уудаг”
“Виски, дарс асуудлыг шийдэхгүй ч сүү, ус ч гэсэн адилхан л шийдэхгүй шүү дээ”
“Намайг уучлаарай, би загварын талаар юу ч мэдэхгүй”

“Би өндөр харагдахын тулд үсээ өндөр засдаг. Ингэж байж өөртөө итгэлтэй болдог”
“Би багадаа ролик дугуйтай үйлчлэгч болохыг хүсдэг байлаа”
“Залхуучууд хүч чадлынхаа хязгаарыг мэддэггүй. Би аль болох их ажилла гэж зөвлөмөөр байна”
“Үнэнийг хэлэхэд надад маш уйтгартай байна. Заримдаа яах гэж амьдарч байгаа юм бол гэж боддог”
“Сайн сайхан бүх хүмүүс 27 насандаа энэ ертөнцийг орхисон байдаг. Би тэднийг сайн ойлгож байна. Хайр дурлал нь бүтэлгүй, дуулах сэдэв байхгүй болсон байхад яах гэж амьдралд хоргодох билээ дээ”

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
16 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
6
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.