Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

"Sony Pictures" Youtube-д трейлер оруулах гэж байгаад бүтэн киногоо оруулжээ

Ийм л юм болсон юм даа.


"Бүтэн киногоо бараг яриад өгчихлөө шүү дээ" гэж хэлмээр санагдтал хамаг бүхнээ дэлгэсэн трейлерүүд байдаг даа? Энэ бол түүнээс ч илүү. 

Энэ долдугаар сарын эхэнд "Sony Pictures" компани Youtube-д киноны трейлер оруулах гэж байгаад бүтэн киногоо оруулсан юм."Khali the Killer: Official Red Band Trailer" гэсэн гарчигтай бичлэг Youtube хуудсанд ороход мэдээж над мэтийн шинэ бичлэг ирэхэд дохио ирдэг тохиргоо тавьсан хүмүүс шуураад л оролгүй яах вэ. 

Тэнд юун албан ёсны Red Band трейлер, харин ч 89 минутын турш үргэлжлэх гэмт хэрэг, драма төрлийн кино байж таарсан юм. Дээрээс нь кредит хэсэгтэйгээ. 2016 онд зураг авалт хийгдэж дууссан энэ кино тэр даруй 11,000 хүнд хүрч орхисон байна.

Гэтэл тэд киног хэр удаж байж устгасан гэж бодож байна?

Бүтэн 6 цагийн дараа тэд устгасан. Энэ кино наймдугаар сард АНУ-ын хэд хэдэн кино театрт нээлтээ хийх ёстой байсан юм. Харин Нидерландад аль хэдийн "Blu-Ray"-ээр гарчихсан байсан. Мөн 2017 оны арваннэгдүгээр сард Германд гарч байсан юм. Киног Жон Мэттьюс найруулснаас гадна "IMDb" дээр бүтэн 10 онооноос 3.8 гэсэн үнэлгээг авсан байжээ. 

Зүгээр л трейлер үзэх гээд ортол бүтэн кино нь байж байна гээд төсөөл дөө. Гэхдээ бид энэ бүхнээс юуг анхаарах хэрэгтэй вэ гэвэл, оруулсан пост, зураг, бичлэгээ сайтар хянаж байгаарай. Магадгүй таны хүсээгүй зүйл олонд тарж мэдэх юм шүү.

Жинхэнэ трейлер:

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Видео: Матрасанд нуугдсан цагаачдыг баривчилжээ
2
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
18 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
9
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.