Хайх зүйлээ бичнэ үү

мин

UFC-ийн ерөнхийлөгч хүүгийнхээ төрсөн өдрийг 1 сая $-оор тэмдэглэжээ

Лас Вегасын “Drai’s” шөнийн клубыг 6 цагаар түрээсэлж, дээвэр дээрх усан санд цэнгэсэн байна.


Холимог тулааны UFC холбооны ерөнхийлөгч Дэйна Уайтийг тамирчид тун харамч этгээд гэж дүгнэдэг. Тэмцээн уралдааны шагналын мөнгө хэт бага гэж үзсэн зарим нь шүүхдэж байсан удаатай.
Харин Дэйна Уайт хүүхэддээ мөнгө хайрлахгүй зарцуулдаг бололтой. Өнгөрсөн долоо хоногт тэр хүү Эйданыхаа 16 насны төрсөн өдрийг нижгэр тэмдэглэжээ.

Лас Вегасын “Drai’s” шөнийн клубыг 6 цагаар түрээсэлж, дээвэр дээрх усан санд цэнгэсэн байна.

Хип хопын одод болох Migos, A$AP Rocky, Уайтийн найз Everlast, DJ Carnage нар тоглож, найрын гол баатар Эйдан хүү Land Rover Defender жийп машинаас гадна UFC холбооны аваргын бүс бэлгэнд авсан байна.

“Las Vegas Review Journal”-д бичсэнээр Уайт энэ өдөр 1 сая доллар зарцуулсан байна. Түүний нийт хөрөнгийг 500 сая доллар гэж үнэлсэн байдаг билээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
19 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
20 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
21 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
21 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
25
16
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.