Хайх зүйлээ бичнэ үү

мин

“РЕАЛ” Мадридын анхны украин тоглогч

Андрей Лунин “Реал”-д “Заря багаас ирж байгаа.


Украины 19 настай хаалгач Андрей Лунин Испанийн Эзэн хааны багтай гэрээ байгууллаа. Багийн Ерөнхийлөгч Флорентино Перестэй гэрээ байгуулсныхаа дараа Лунин испани хэлээр мэндчилгээ дэвшүүлжээ.

Андрей Лунин “Реал”-д “Заря багаас ирж байгаа. “Реал” 8.5 сая евро төлсөн бөгөөд Луниний тоглолтоос хамааран дараа нь 4 сая еврогийн бонустай.

Лунин “Би маш их аз жаргалтай байна. “Реал” бол дэлхийн шилдэг баг. Би үргэлж ялахыг хүсдэг тул энэ багийг сонгосон. Эзэн хааны багийн жерсиг өмссөн анхны украин тоглогч болсноороо бахархаж байна” гэж хэлсэн байна.

“Реал” Английн “Челси” багийн хаалгач Куртуаг авахаар хөөцөлдсөөр байгаа билээ. Хэрэв түүнийг авч чадвал Куртуа нэгдүгээр хаалгач болж, Кейлор Навас, Андрей Лунин хоёр түүний сэлгээ болно. Гэхдээ Кико Касильи, Люки Зидан гэсэн бас хоёр хаалгач байгаа тул тэднийг энэ зун зарах нь ойлгомжтой.

Андрей Лунинийг авахаар “Реал”-аас гадна “Реал Сосьедад”, “Наполи”, “Лейпциг”, “Интер”, “Ювентус”, “Ливерпуль”, “Манчестер Сити” өрсөлдөж байсан билээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
24
7
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.