Хайх зүйлээ бичнэ үү

мин

Элчин сайд Г.Баттунгалаг итгэмжлэх жуух бичгээ барив

Монгол, Монтенегрогийн хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа.


Монгол Улсаас Бүгд Найрамдах Монтенегро Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Баттунгалаг 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Монтенегро Улсын Ерөнхийлөгч Мило Жукановичид Итгэмжлэх жуух бичгээ барив.
Ерөнхийлөгч Мило Жуканович Элчин сайдыг хүлээн авч уулзаж, Монгол, Монтенегрогийн хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа. Уулзалтын үеэр Элчин сайд Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг уламжлав. Тусгаар тогтнолоо шинээр сэргээгээд 10 гаруй жил болж буй Монтенегро, хөгжиж буй Монгол Улсын хувьд эдийн засаг, хөдөө аж ахуй, аялал жуулчлал тэргүүлэх салбар мөн тул эдгээр салбарт хамтран ажиллах нь чухал гэдгээ талууд илэрхийлэв.

Элчин сайд Г.Баттунгалаг Монтенегрого Улсын нийслэл Подгорица хотод ажиллах үеэрээ тус улсын Соёлын сайд, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга зэрэг албаны хүмүүстэй ажил хэргийн уулзалт хийж, хоёр талын хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцов. Аялал жуулчлал, уул уурхайн салбарт харилцан туршлага солилцох, мөн иргэд хоорондын харилцааг дэмжихэд чиглэсэн соёлын арга хэмжээ зохион байгуулахаар болов.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.01
4 сарын 29-өөс эхлэн иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлана
2
2024.04.01
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг өнөөдрөөс 24 цагаар ажиллуулна
3
2024.03.27
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
Өчигдөр
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
7
38
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.