Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Олон улсад хориглогдсон аюултай 10 кино

Аюултай кинонууд.


Өнөө цаг үед хүмүүс хүссэн зүйлээ үзэж, харж мөн бусдад түгээдэг болоод байгаа билээ. Харин зарим улс орны хувьд энэ эрхийг зөрчин байж хориглосон кинонууд байдаг аж. 10 кинотой танилцацгаая.

10. Cannibal Holocaust (1980)

Ружеро Деодатогийн 1980 оны бүтээл болох уг кинонд Каннибализм гэх зүйлийг бүрэн утгаар нь харуулахыг зорьсон юм. Зарим хүний хувьд тэсэхийн аргагүй тийм араатанлаг үйлдлүүд, хэрцгий явдал, вандализм зэргийг харуулсан. Хүчирхийллийн хэсгүүд яг л бодит мэт тэсэхийн аргагүй. Италид нээлтээ хийснийх нь дараа уг киног Итали, Австрали болон өөр хэд хэдэн улсад хориглосон тухай найруулагч өөрөө дурдсан байдаг.

9. Human Centipede 2 (2011)

Галзуу эрдэмтэн хүмүүсийг хулгайлж хүн жаран хөлт болгохоор нэг нэгэнтэй нь холбодог. Үнэндээ энэ киноны тухай дэлгэрэнгүй ярих аргагүй юм. Ихэнх хүмүүс энэ киноны эхлэлийн 10 минутаас цааш тэсдэггүй байна. Их Британид энэ киног хориглосон ба нийт 30 гаруй хэсгийг хассаны үндсэнд зарим улс болон Австралид гаргасан юм. Мөн Шинэ Зеландад уг киног хориглосон байдаг. Одоо хайлтын ихэнх үр дүнд 30 гаруй хэсгийг хассан кино нь л олддог.

8. Serbian Film (2010)

Порно киноны хөгширч яваа од нэгэн арт кинонд дүр бүтээхээр болдог. Гэтэл тэр нь педофил, некрофил төрлийн кино байж таардаг байна. Энэ кино байж болох бүх төрлийн садист аргыг өөртөө агуулсан аймшигтай кино юм. Хүмүүс энэ киног дайсандаа хүртэл санал болгохгүй. Уг киног Серби улсын цагдаа хүчний байгууллагууд шалгаж, мөрдөж байсан гэдэг. Испани, Герман, Австрали, Шинэ Зеланд, Малайз, Сингапур, Норвеги, Өмнөд Солонгос зэрэг улсуудад хориглосноос гадна Бразилд мөн киног гаргахыг түр хугацаанд хориглож байжээ. 

7. I Spit on Your Grave (1978)

"Өөрт нь халдсан этгээдүүдээс өшөө хонзонгоо авч буй эмэгтэй" гэж хэлэхэд та үүнд тийм ч сүртэй зүйл алга гэж бодож магадгүй. Гэхдээ түүнд хэрхэн халдсан болоод тэр хэрхэн өшөөгөө авч буй хэсгүүд нь танд аймшигтай хүнд байх болно. Ирланд, Норвеги, Исланд, Баруун Герман зэрэг улсуудад энэ киног хориглосон. Мөн Канадад хориглож байсан ч зарим муж, хотуудад гаргахыг зөвшөөрчээ.

6. Salò, or the 120 Days of Sodom (1975)

Одоог хүртэл зарим улс оронд хориглогдсон хэвээр байгаа. 1976 онд Австралид хориглогдож, бүтэн 17 жил өнгөрсний дараа 1993 онд гарч байжээ. 1976 оны нэгдүгээр сард BBFC-гийн зүгээс хориглогдсоноос хойш 2000 онд л Их Британид гарсан байдаг.

5. The Birth of a Nation (1915)

1915 онд хийгдсэн Дэвид Уорк Гриффитийн бүтээл. АНУ-ын нэлээн хэдэн мужид хориглосон байдаг.

4. Last Tango in Paris (1972)

Найруулагч Бернардо Бертолуччигийн 1972 оны уг бүтээлд гайхамшигт жүжигчин Марлон Брандо дүр бүтээсэн юм. Залуухан Франц эмэгтэйд сэтгэл алдарсан тухай уг кинонд гарна. Гол асуудал нь найруулагч болоод Марлон Брандо хоёр нэгэн хэсгийн зураг авалтыг гол дүрийн эмэгтэй жүжигчин Мариа Шнайдерт огт хэлэлгүйгээр хийсэнд байгаа юм. Найруулагч Италид шүүх хуралд дуудагдан шоронд дөрвөн сар болсон байдаг. Испани улсад хориглосон бол Итали, АНУ-д "R" үнэлгээтэйгээр, Их Британид "X" үнэлгээтэйгээр гарсан байдаг.

3. A Clockwork Orange (1971)

Найруулагч Стэнли Кубрик уг киног 1971 онд гаргасан юм. Яг л жинхэнэ сэтгэцийн өвчтэй, психопат хүмүүсийг тоглуулсан мэт санагдаж мэднэ. Олон оронд түр хугацаагаар гаргахыг хориглож байсан ч маш олон хүмүүс энэ киног найруулагчийн шилдэг бүтээлүүдийн нэг гэж үздэг.

2. The Exorcist (1973)

Уильям Фридкиний бүтээл. 12 настай охин буг чөтгөрт эзлэгдэж, хоёр санваартан түүнээс салгахыг хичээнэ. Уг киног хараагдсан гэж ярих хүмүүс ч байдаг. Учир нь кино багийн хэд хэдэн хүн болон тэдний гэр бүлийнхэнд маш эвгүй осол, аймшигтай зүйлс болж байжээ. Тухайн үед маш олон хүн уг киноноос болоод цочролд орж байсан юм. Их Британид уг киног дэлгэцээр гаргаж байсан ч 1990 он хүртэл DVD, бичлэг хэлбэрээр гаргаагүй юм.

1. The Texas Chain Saw Massacre (1974)

Алуурчинтай кинонууд хүний зүрх сэтгэлийг хамгийн ихээр зовоож, айлгадаг гэдэг үнэн байх. Эгч дүү хоёр найзуудыгаа дагуулан өөд болсон өвөөгийнхөө ферм дээр очдог. Гэхдээ яг хажууд нь сэтгэцийн өвчтэй алуурчид амьдардаг байж таарсан юм. Уг киног Их Британи, Австрали, Бразил, Чили, Финланд, Франц, Исланд, Ирланд, Норвеги, Сингапур, Швед, Баруун Герман зэрэг улсуудад хориглож байжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.02.23
Шибатаяма ояката: Хакүхог дэвжээ удирдах чадваргүй гэж үзсэн
2
2024.02.25
Бүсгүйчүүдэд үзэн ядагддаг 9 төрлийн залуу
3
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
холбоотой мэдээ
1
2022.12.30
UB LIFE-ийн Түүхүүд: Энэ онд хүмүүсийн үзсэн хамгийн гоё КИНОНУУД
2
2022.09.05
Есдүгээр сарын жаврыг даван гарахад туслах "дурлам" 10 дуу
3
2022.07.22
Playlist: Бороотойд "эморох" хүсэлгүй хүмүүст санал болгох Биллбоардын 20 дуу
санал болгох
1
1 цагийн өмнө
Нохойтой харьцах нь хүнийг тайвшруулж, төвлөрөхөд тусалдаг болохыг тогтоожээ
2
1 цагийн өмнө
Playlist: Оройн цагаар сонсоход тэс ондоо мэдрэмж төрүүлэх 12 дуу
3
21 цагийн өмнө
Саналын хайрцаг руу будаг асгаж, шатаахыг завдсан иргэдэд эрүүгийн хэрэг үүсгэжээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.