Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

“Нүүдэлчин Монгол” наадам Хүй долоон худагт болно

"Нүүдэлчин Монгол" наадмын хүрээнд Үндэсний спортын 6-р их наадам зохион байгуулагдах юм.


БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Биеийн тамир спортын газар хамтран 2018 оны 08-р сарын 11-15-ний өдрүүдэд Хүй долоон худаг дахь Монгол наадам цогцолборт “Нүүдэлчин Монгол”  наадмыг зохион байгуулах гэж байна.

"Нүүдэлчин Монгол" наадмын хүрээнд Үндэсний спортын 6-р их наадам зохион байгуулагдах бөгөөд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 2000 гаруй үндэсний спортын тамирчид  Хүй долоон худагт отоглон бууж, авьяас билэг, авхаалж самбаа, ур чадвараа сорих юм.
Үндэсний спортын их наадам нь үндэсний спорт, тоглоом наадгай, ёс заншил, зан үйл, соёлын биет болон биет бус өвийг өсвөр үеийнхэнд өвлүүлэн таниулах, гадна дотоодын жуулчид болон судлаачдад сурталчлах зорилготой.
Их наадмыг олон нийтийн дунд түгээмэл дэлгэрсэн дараах төрлүүдээр зохион явуулна.
       Үндэсний бөх,
       Үндэсний сурын харваа,
       Хурдан морины уралдаан,
       Шагайн харваа,
       Ширээний шагай,
       Жороо морины уралдаан,
       Уран уургач, бугуйлч, эмнэг булгиулагч,
       Буриад, урианхай, уламжлалт сурын харваа

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
2
4 цагийн өмнө
Монголын багууд 3х3 сагсан бөмбөгийн Азийн цомын эхний тоглолтдоо хожлоо
3
8 цагийн өмнө
Олимпын хошой алтан медальт Юи Охаши "Парис-2024" олимпод оролцох эрхээ авлаа
санал болгох
1
8 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
32
29
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.