Хайх зүйлээ бичнэ үү

мин

Головин “Монако”-г сонгож, ОХУ-ын хамгийн үнэтэй тоглогч болов

Жирковийн рекордыг эвдлээ.


ОХУ-ын шигшээ, ЦСКА багийн 22 настай тоглогч Александр Головин өнгөрсөн ДАШТ дээр гялалзсан залуу тоглогчдын нэг байсан билээ. Дэлхийн аваргын өмнө түүнийг Италийн “Ювентус” авах гэж байна гэсэн яриа гарч байсан боловч Головин Францын “Монако”-г сонгов. Головинийг “Монако” 30 сая еврогоор авч байгаа нь түүнийг ОХУ-ын хамгийн үнэтэй тоглогч болголоо.

Талууд 5 жилийн гэрээ байгуулжээ. Головин өнөөдөр Монакод эрүүл мэндийн үзлэгт ороод асуудал байхгүй бол гэрээнд гарын үсэг зурна. Түүний цалин жилд 2 сая евро.

Хамгийн үнэтэй ОХУ-ын тоглогчид
1. Александр Головин – ЦСКА-гаас “Монако. 30 сая евро (2018)
2. Юрий Жирков – ЦСКА-гаас “Челси. 21 сая евро (2009)
3. Роман Павлюченко – “Спартак”-аас “Тоттенхэм. 17,4 сая евро (2008)
4. Андрей Аршавин – “Зенит”-ээс “Арсенал”. 16,5 сая евро (2009)
5. Динияр Билялетдинов – “Локомотив”-оос “Эвертон”. 10 сая евро (2009)
6. Дмитрий Аленичев– “Спартак”-аас “Рома”. 7 сая евро (1998)
7. Александр Кержаков – “Зенит”-ээс “Севилья”. 5 сая евро (2006)
8. Павел Погребняк – “Зенит”-ээс “Штутгарт”. 4,8 сая евро (2009)
9. Марат Измайлов– “Локомотив”-оос “Спортинг”. 4,5 сая евро (2008)

Францын “Монако” баг Головиноос үнэтэй ердөө хоёрхон тоглогч авч байсан нь Колумбын шигшээ багийн одод.
1. Хамес Родригес (“Порту”) – 45 сая евро (2013)
2. Фалькао (“Атлетико”) – 43 сая евро (2013)
3. Александр Головин (ЦСКА) – 30 сая евро (2018)

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
13 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
23
32
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.