Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Өөрийг нь өрөвддөг хүмүүст хараагүй эр сохор байхын 9 давуу талыг ингэж хэлжээ

Хамгийн гол нь өөдрөг байх!


Томми Эдисон төрөлхийн хараагүй нэгэн бөгөөд радиод хөтлөгч хийдэг мөн Youtube-д өөрийн бичлэгүүдийг оруулдаг нэгэн юм. Түүний "Blind Film Critic" гэх хуудас маш сонирхолтой бөгөөд хараагүй байна гэдэг тийм муухай зүйл биш юм гэдгийг тэр тод томруунаар харуулдаг юм. Тэр кино театрт очиж кино үзээд, түүнийхээ тухай шүүмж ярьдаг. Сонирхолтой биш гэж үү? Гэхдээ сүүлийн нэг жил тэр бичлэг хийгээгүй. Гэхдээ одоо байгаа бичлэгүүд нь та бүхэнд киног илүү өөрөөр мэдрэх боломж олгох болно.

Тэр маш хошин зантай ба бичлэгүүд нь хүмүүст инээд хөөр бэлэглэдэг. Сохор болохоор нь хүмүүс түүнийг өрөвдөх хандлага ихээхэн гаргадаг. Харин тэр өөрийн энэ байдалдаа санаа зовдоггүй, өөдрөг, идэвхтэй амьдарч чаддаг нэгэн юм. Тиймээс ч тэр хараагүй байхын давуу талуудыг бусдад хэлсэн байна.

Хүмүүс надад үргэлж л, "Сохор байх муухай байхдаа", "Чи энэ зүйлийг тэгээд яаж хийгээд, болгоод явдаг вэ", "Хөөрхий залуу" гэх мэт үгс хэлдэг. Энэ бүхэн үнэн л дээ! Гэхдээ юу гээч? Сохор байхад бас өчнөөн давуу тал байдаг юм шүү.

1. Би нисэх онгоцонд бусад хүмүүсээс хамгийн түрүүнд явж орох боломжтой.

2. Би соёл амралтын хүрээлэн болон бусад амралтын газруудад VIP үйлчилгээ авдаг.

3. Согтууруулах ундаа хэрэглээд жолоо барина гэсэн асуудалд хэзээ ч санаа зовох шаардлагагүй.

4. Хашааны зүлэг, арчилгааг өөрөө хийх шаардлагагүй.

5. Миний цахилгааны төлбөр чинийхээс ч бага гардаг.

6. Би галт тэргээр тал үнээр эсвэл бүр үнэгүй зорчдог.

7. Миний хамт байсан эмэгтэйчүүдийн тоо 10!

8. Би хэн нэгний хөгширч байгааг харахгүй.

9. Сохор байхын хамгийн янзтай зүйл нь гээч? Угсаа гарал, гадаад төрх гэх зүйл надад огтоос хамаагүй. Би үзэсгэлэн гоо гэх талаас нь мэдэхгүй. Би хүмүүсийг тэдний амнаас гарч буй үг, зүрх сэтгэлээр нь танин мэдэж, хамт байдаг. Би хүмүүсийг ингэж л танин мэддэг. 

Тэр амьдралын хамгийн гэгээлэг талыг үргэлж олж хардаг нэгэн. Бас хүмүүсийн ялгаварлан гадуурхах үзэл түүнд инээдтэй, утгагүй санагддаг нь мэдээж. Заримдаа бидний "биднээс ямар нэг зүйлээрээ дутуу" гэж боддог хүмүүс амьдралын хамгийн чухал зүйлийг түрүүлээд олж харсан байдаг. Хэдий бид түүнийг хараагүй гэж хэлж байгаа ч амьдралын хамгийн сайхан зүйлийг биднээс түрүүлээд олж харсан хүн нь тэр ч юм билүү!

Та бүхэн бичлэгүүдийг нь ЭНД дарж сонирхоод үзээрэй. Бидний хамгийн ихээр сонирхдог сонирхолтой асуултын хариулт болоод туршилтууд энд бий.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
13 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
22
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.