Хайх зүйлээ бичнэ үү

мин

“Aum Shinrikyo”-гийн үлдсэн 6 удирдагчийг өнөөдөр цаазалжээ

Өнөөдөр үлдсэн 6 хэрэгтний цаазын ялыг гүйцэтгэлээ гэж Японы хэвлэлээр мэдээлж байна.


Японы шашны  “Aum Shinrikyo” байгууллагын цаазын ял сонссон байсан 13 удирдагчаас 7-г нь тэргүүн Асахара Шёокогийн хамт энэ сарын 6-нд цаазаар авсан билээ. Өнөөдөр үлдсэн 6 хэрэгтний цаазын ялыг гүйцэтгэлээ гэж Японы хэвлэлээр мэдээлж байна.
Энэхүү 6 хэрэгтэн болох Саторү Хашимото, Торү Тоёда, Кэничи Хиросэ, Ясүо Хаяши, Масоато Ёкояма, Казүаки Оказаки нар зарин хорт хий үйлдвэрлэсэн, химийн зэвсэг хэрэглэж олон хүний амь насыг хохироосон хэргээр цаазын ял сонсоод байсан билээ.

Японы Хууль зүйн яамны сайд Ёко Камикава өнөөдөр хэвлэлийн бага хурал дээр “Өнөөдөр бид үлдсэн 6 хэрэгтний ялыг гүйцэтгэсэн. Тэдний гэм буруугаас болж, маш олон хүн амиа алдаж, олон хүн тахир дутуу болсон. Хохирогчдын туулсан зовлон, тэдний гэрбүлийнхний амссан зүдгүүрийг хэмжихийн аргагүй. Бид нөхцөл байдлыг сайтар судласны эцэст ялыг гүйцэтгэх тушаал өгсөн” гэж хэлсэн байна.

Шашны “Aum Shinrikyo” байгууллага 1987 онд байгуулагдсан. Нэг хэсэг 30-50 мянган гишүүнтэй байсны 10 мянга нь оросууд байлаа. Манай хойд хөршид ерөөд оны үед тун хүчээ авч байсан бүлэглэл юм. 1994 онд тус бүлгийнхэн Нагано мужийн Мацүмото хотод зарин хий цацаж 7 хүн, 1995 онд Токиогийн метронд химийн халдлага хийн 13 хүний амь насыг хохироосон юм. Нийт 6,3 мянган хүн их бага ямар нэг хэмжээгээр хордсон байдаг. Цагдаагийн газраас бүлэглэлийн удирдагчдыг баривчилсан ч хоёр хэрэгтэн 2012 он хүртэл зугтан зайлж чадсан юм. Үүнээс болоод цаазын ял хойшилсон байна. 2002 онд Токио, Аоморид алан хядлага үйлдэнэ хэмээн Японы Засгийн газрыг сүрдүүлж, Асахара Шёоког суллахыг шаардах гэж байсан Оросын террорист бүлэглэл баригдаж байв. Тэд Асахараг ОХУ-ын Алс Дорнодод орогнуулах төлөвлөгөөтэй байсан ч бүгд баригдаж, шүүхээр шийтгэгдсэн юм.
Ийнхүү өнөөдрийн цаазын ялын гүйцэтгэлээр “Aum Shinrikyo” байгууллага үндсэндээ төгслөө гэж хэлэхэд болно.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Олимпын эрхийн тэмцээний оноолт (эмэгтэй)
2
1 цагийн өмнө
Олимпын эрхийн тэмцээний оноолт (эрэгтэй)
3
2 цагийн өмнө
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
40
33
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.