Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Төрж байхад нохой нь түүнээс хором ч холдоогүйг сүүлд зураг дээрээс анзаарчээ

Дэндүү хайр татам.


Нохой үнэхээр тэнгэрийн элч байх. Тэд ямагт хажууд байж, сайн анд нөхрөө хэзээ ч ганцааранг нь үлдээдэггүй.

Энэ зургууд анх интернетэд тавигдахдаа л олны хайрыг татсан юм. Учир нь эзэн нь бяцхан хүүхдээ төрүүлэх гэж байхад нэгэн хөөрхөн нохой ямар ч үед дэргэд нь байж, түүнийг ганцааранг нь орхиогүй байж. Хүүхдээ төрүүлэх гэж байхдаа бүсгүй анх юуг ч анзаараагүй, мэдээгүй байжээ. Харин дараа нь зурагчин түүнд зургуудыг үзүүлэхэд тэр нохой нь ямар ч үед дэргэд нь байсаар байсныг ухаарсан байна.

Энэ нохойг Райдер гэдэг. Өвдөлт эхэлсэн цагаас хойш тэр хажууд нь байсан юм.

Гадаа гарахад хүртэл тэр даган явж байв.

Райдерын дүү болох Рэнжер гэх мөн нэг өхөөрдөм нохой ахыгаа үгүйд эзнийхээ дэргэд байх болсон юм. Тэд яг л ээлжлэн хамгаалж байгаа мэт. Хүүхэд төрөх хүртэл Рэнжер эзнийхээ дэргэд байсан билээ.

Рэнжер маш их сэтгэл нь хөдөлсөн янзтай орон дээр үсэрч гарч ирэн, эзнийхээ толгойг үнэрлэж, хамраа хүргэж байв.

Энэ бол эх, үр мөн хүний хамгийн сайн анд найз гурвын нандин мөч байлаа.

Түүний харцыг хар л даа. 

Хүүхдээ төрүүлэх мөч ойртон ирэхэд Рэнжер дахин дахин ирж, эзэндээ үнсэлт бэлэглэсээр байсан юм.

Тэр шинэ хүүхэд мэндлэхийг тэвчээрэйгээр хүлээн суух аж.

Энэ удаагийн төрөлт эмэгтэйн хувьд өмнөх төрөлтүүдээс илүү хүнд байсан юм. Гэхдээ эцэст нь хүүхэд мэндэлж, хүн болгон аз жаргал, тайтгарлыг мэдэрсэн байлаа. Тэд охинтой болсон.

Харин Рэнжер бяцхан охиныг харахаар буйдангаас үсэрч иржээ.

Рэнжер охиныг яаж харж байгааг хараач.

Охины жинг үзэх, өлгийдөх гээд мөч бүхэнд тэр дэргэдээс нь холдоогүй байна.

Гэрэл зурагчин, "Би гэртээ очоод эдгээр зургийг харахдаа хамгийн сайхан мэдрэмжүүдийг авсан. Би инээж бас уйлахыг хүссэн. Үнэхээр төгс зургууд байсан" гэж хэлжээ. 

Дараа нь зургуудыг эзэн рүү нь явуулахад тэр нохой нь дэргэдээс нь хором ч холдоогүйг огт анзаараагүй байжээ.

Харин гэрэл зурагчны хувьд, энэ зургуудыг авч чадсан нь түүний хувьд гайхалтай үйл явдал болсон юм.

Гэрэл зургуудыг хуваалцсан Кристин Ванер сүүлд нь, "Брүүк бол гайхалтай эмэгтэй. Тэр өөрөө эмэгтэйчүүдийг хүүхдээ төрүүлэхэд нь бэлдэж, тусалж, зөвлөгөө өгдөг. Түүнийг, түүний охиныг бас нохойг нь дуранд буулгаж чадсандаа би хамгийн ихээр баяртай байна" гэж бичсэн байна.

Хамгийн их уншилттай
1
2024.02.23
Шибатаяма ояката: Хакүхог дэвжээ удирдах чадваргүй гэж үзсэн
2
3 өдрийн өмнө
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
3
2024.02.25
Бүсгүйчүүдэд үзэн ядагддаг 9 төрлийн залуу
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
2 цагийн өмнө
Монгол эмэгтэйн бичлэгүүд "TikTok" дээр од болж, хэдэн сая хандалт авч байна
2
4 цагийн өмнө
Орд болгоны хэзээ ч тэвчиж үл чадах сэтгэл өвтгөм үйлдлүүд
3
5 цагийн өмнө
Нохойтой харьцах нь хүнийг тайвшруулж, төвлөрөхөд тусалдаг болохыг тогтоожээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
31
38
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.