Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Румыны үндэсний хэв загварыг хуулбарласных нь төлөө "Dior"-ийг буруутгаж байна

Тэд Румыны тухай огт дурдаагүй байна.


Загварын хамгийн алдартай, том брэндүүд янз бүрийн зүйлээс санаа, онгод авч бүтээлээ хийдэг. Гэхдээ ямар үндэстэн угсаа, ямар хүмүүсийн загвараас санаа авсан тухайгаа заавал дурдах хэрэгтэй. Энэ бол бичигдээгүй дүрэм ч гэж хэлж болох юм. Бас тэгвэл ёс зүйтэй хэрэг болно. Гэтэл "Dior" брэнд Румыны Бихор гэх газрын үндэстний загвараас санаа авч, за бараг л шууд хуулаад хувцас хийсэн гэхэд болно. Харин үүнийг сүүлд мэдсэн хүмүүс ихэд дургүйцэж, ядаж өөрсдийг нь дурдах ёстой байсан юм хэмээн ярьсан байна.

Бихор бол Румынд байдаг үзэсгэлэнтэй, өв уламжлал ихтэй сайхан газар.

Бихорчууд өөрсдийн үндэсний хувцас загвараар маш их бахархдаг.

Өнгөрсөн жил Dior брэндийн намрын коллекц гарахад хүмүүс нэг л танил байгааг анзаарсан байна.

Бихорын үндэсний хүрэмтэй тун төстэй.

Зэрэгцүүлэн харвал ийм байна.

Dior энэ хувцаснуудыг 30,000 еврогоор зарж байгаа.

Гэсэн ч тэд Бихорын тухай огт дурдаагүй.

Үүнтэй тэмцэхийн тулд Румыны нэгэн загварын сэтгүүл "Beau Monde" хөдөлгөөн эхлүүлсэн байна.

Бихорын үндэсний гар урлал хийдэг хүмүүс болон дизайнеруудтай хамтарч тэд "Bihor Couture" гэх шинэ брэндийг нээсэн байна. 

Эндээс хүмүүс яг Бихор ард түмний гараар оёж хийсэн хувцсыг хямд үнээр авах боломжтой.

Мөн энэ бичлэгээс та үйл явдлын тухай дэлгэрэнгүй мэдэх боломжтой.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.12.03
Солонгосчуудын орохыг хүсдэг сайн дурын шорон гэж юу вэ
2
2018.11.30
Бидний амьдарч буй дэлхийн хоёр өөр талыг харуулах ХҮЧИРХЭГ 15 зураг
3
2018.10.17
Датагүй нэг өдөр бидний хувьд ГАМШИГ болохыг батлах 8 тохиолдол
санал болгох
1
20 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
21
20
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.