Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

МакГрегор танхайн хэрэгтээ 5 өдөр ажиллах ял авлаа

Конор гадаадын иргэн тул АНУ-д орж ирэх эрхээ хасуулах ч аюултай байлаа.


Ирландын тулаанч Конор МакГрегор өнгөрсөн дөрөвдүгээр сард UFC 223” тэмцээний өмнө тамирчдын автобусанд халдаж, цонх хагалснаас хэд хэдэн тулаанч гэмтсэн билээ. Энэхүү танхайн хэргийн шүүх хурал өчигдөр болж, шийтгэлээ оноолоо.

Конор бүх буруугаа хүлээж, прокурор, мөрдөн байцаалт, Цагдаагийн газартай хамтран ажилласны дүнд ердөө 5 өдөр нийгэмд тустай нийтийн ажил хийх шийтгэл хүлээгээд саллаа. Уг нь иймэрхүү танхайн хэрэг Нью-Йорк мужийн шүүхээс 7 хүртлэх жилийн ял сонсдог аж. Конор гадаадын иргэн тул АНУ-д орж ирэх эрхээ хасуулах ч аюултай байлаа. Гэвч өмгөөлөгч нар Прокурорын газартай хамтран ажилласны дүнд Конорын хэргийг “жижиг танхайрал” гэж үзсэн байна. Шүүхээс мөн Конорыг учруулсан бүх хохирлоо барагдуулж, уур хилэнгээ барьж сурах 3 курс эмчилгээнд суухыг үүрэг болгожээ.


Конорын эзгүйд UFC-д жингийнх нь аварга болсон ОХУ-ын тулаанч Хабиб Нурмагомедов “Конор шоронд ороогүй нь сайн хэрэг. Торны цаана орчихсон бол би түүнийг хашрааж чадахгүй байлаа. Бүлэг дээрэмчдээ Нью-Йоркт аваад ир, би учрыг нь олоод өгнө” гэж хэлжээ.

UFC холбооноос Конор – Хабиб тулааныг 10 дугаар сарын 6-нд UFC 229 тэмцээн дээр зохион байгуулж магадгүй байгаа юм.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.02
Дэлхийн хамгийн агуу тулаанч эмэгтэй Аманда Нуньес
2
2019.01.01
Видео: Флойд япон "жаалыг" зодоод 9 сая доллар авлаа
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
10 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
12 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
15 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
40
28
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.