Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

БНСУ-д дуучин, тамирчин оддыг цэрэгт татахгүй байхыг уриалав

Сонгодог урлагийнхныг чөлөөлөөд К-ПОП-ыг тоодоггүй гэжээ.


Өмнөд Солонгосын улстөрч Ха Тэ Хён соёл, урлагийн ертөнцөд оруулсан хувь нэмрийг нь орчин үеийн аргаар ялган дүгнэсний эцэст тухайн дуучин, жүжигчинг цэрэгт татах эсэхийг шийдэж байх санал гаргалаа. Ингэснээр цэргийн хуаранд байснаас тайзан дээр байвал эх орондоо илүү ач тус хүргэх хүмүүсийг цэргийн албанаас чөлөөлөх боломжтой болно гэж тэр үзэж байна.

Ха Тэ Хён энэ сарын 25-нд Батлан хамгаалах яамны хурал дээр “Бидэнд BTS хамтлагийн гишүүдийг цэргийн албанаас чөлөөлж өгөөч гэсэн хүсэлт байнга ирдэг. Би энэ асуудлыг хөөцөлдөн, ямар олон улсын тэмцээн, уралдаанд оролцвол цэргээс чөлөөлөгддөг талаар анхааралтай судлаж үзлээ. Шударга бус зүйл их байна гэсэн дүгнэлтэд хүрлээ. Хэрэв хэн нэгэн уран бүтээлч сонгодог хөгжим, жишээ нь хийл, төгөлдөр хуурын олон улсын тэмцээнд түрүүлэхээр цэргийн албанаас чөлөөлдөг юм байна. Харин Billboard-ийн чансаанд түрүүлсэн дуучин хүнд цэргээс чөлөөлөгдөх эрх олгогдоогүй байна. Дуучин PSY YouTube сувгийн хандалтаар дэлхийн рекорд тогтоосон. Тэр дэлхий дахинд Солонгос улсаа сурталчилж чадсан. Гэтэл манай ард түмэн, залуучуудыг баярлуулж, бахдуулж, дэлхий дахинд БНСУ-аа сурталчилж байгаа нэг ч зүйл цэргийн албанаас чөлөөлөгдөх эрхгүй байдаг юм байна. Балетийн тэмцээнд түрүүлээд цэрэгт явахгүй байж болдог бол орчин үеийн бүжгээр ямар ч амжилт гаргасан ийм эрх авч чадахгүй. Дэлхийд тэргүүлж байгаа манай цахим спортын тамирчид ямар ч амжилт гаргасан бай, тэдний талаар энэ жагсаалтад огт дурдаагүй байна. Театрын жүжигчдийг яавал чөлөөлөх дүрэм байдаг ч киноны салбарын талаар үг ч байхгүй. Цэргээс уран бүтээлчдийг чөлөөлөх дүрмийг цаг үетэй таарсан орчин үеийн болгох хэрэгтэй байна. Одоогийн залууст тохируулан өөрчлөх хэрэгтэй” гэж хэлжээ.
Түүнд БХЯ-ны мэргэжилтэн  Ки Чан Су “Бид хэнийг цэргээс чөлөөлөх вэ гэдгээ Соёл, спорт, жуулчлалын яамтай хамт хэлэлцэж, шийдвэрлэдэг. Хүн болгон хүлээн зөвшөөрсөн дүрэм гаргах хэрэгтэй юм байна” гэж хариулсан байна.  
БНСУ-ын хууль ёсоор урлаг, спортын алдартнууд цэрэгт татагдахдаа жирийн хүмүүсийн адил эхлээд 4 долоо хоног сургалтад хамрагддаг. Харин дараа нь заавал армид очилгүй, урлаг, спортын салбартаа төрийн албан хаагчаар ажиллах боломжтой байдаг билээ. Гэхдээ цэргийн албаны 2 жил 10 сар гэдэг хугацаа ид бүтээж туурвих насандаа байгаа дуучин, ялангуяа тамирчдад тун хохиролтой байдаг.
Хууль ёсоор дуучин, хөгжимчин, жүжигчдэд олон улсын тэмцээнд 1-2-р байр эзэлвэл цэргийн албанаас чөлөөлдөг ч энэ нь сонгодог урлагт хамаараад К-Поп дуучин ямар ч амжилт гаргасан тооцогддогүй. Тамирчид олимп, ДАШТ-д медаль авч, Азийн аваргад түрүүлвэл чөлөөлөгддөг. Гэтэл олимпийн бус төрлийн тамирчид К-Поп шиг гадуурхагдаж байгаа. Жишээ нь, “Солонгос зомби” нэрээр дэлхийд алдаршсан холимог тулаанч Chan Sung Jung 27 насандаа цэрэгт яваад аваргын бүс зүүх боломжоо алдсан билээ. Тэрбээр 2014 онд цэрэгт явж, холимог тулаанд 2017 онд л эргэн ирсэн юм.

Английн “Тоттенхэм Хотспур” багийн хөлбөмбөгч Сон Хын Минийг 2015 онд Азийн аварга болох нь гэж баярлан хүлээж байсан ч тэр мөнгөн медаль авсан. Энэ жил 26 настай тэрбээр өнгөрсөн ДАШТ-д ч амжилтгүй тоглож, цэргээс чөлөөлөгдөх шаардлагыг биелүүлж чадаагүй билээ.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
15 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
15 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
15 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
17 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
20 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
47
9
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.