Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Арнольд Шварценеггер 71 нас хүрлээ буюу амжилтад хүрсэн амьдралынх нь дүрмээс

“Австрийн хөвгүүн Калифорнийн амбан захирагч болно гэдэг цагаачдын мөрөөдөл юм”


Америкийн жүжигчин, тамирчин, улстөрч Арнольд Шварценеггер 1947 оны долоодугаар сарын 30-нд Австрийн Грац хотын ойролцоох тосгонд мэндэлжээ. Англи хэлээр аялгатай ярьдаг булчинлаг залуу Америкт ирээд Калифорни мужийн 38 дахь амбан захирагч болтлоо өсөн дэвжсэн юм. Ёстой л “Америк мөрөөдөл” гэлтэй. Яаж тэр амжилтад хүрсэн нь амьдралынх нь дүрэмтэй шууд холбоотой.

Арнольд Шварценнеггерийн амьдралын дүрмүүд

“Заримдаа хүүхдүүд “Арна та Бурхан мөн үү” гэж асуудаг. “Би “Болж л байна, гэхдээ Бурханыг өөр газар хай” гэж хариулдаг.
“Мюнхенд байхдаа би шөнийн амьдралтай байлаа. Баарны эзэн, биеэ үнэлэгчид гээд л шөнө сэрдэг хүмүүстэй л харьцдаг байсан. Ингээд л би маш хурдан том хүн болсон”
“Австрийн хөвгүүн Калифорнийн амбан захирагч болно гэдэг цагаачдын мөрөөдөл юм”

“Америкийн иргэн болж, тангараг өргөж байснаа хэзээ ч мартахгүй. Маш их бахархаж байж билээ”
“Ерөнхийлөгч Никсоны татвар багасгах, цэрэг армиа бэхжүүлэх, бизнесийн эрх чөлөөний талаар хэлсэн үгийг би сонсоод “Энэ хүн аль намынх вэ” гэж асуусан. Бүгд найрамдах нам гэж сонсоод би шууд БНН-д элссэн”
“Би хүчирхэг хүмүүст үргэлж дуртай байсан. Ямар ч муухай дарангуйлагч байсан ч тэр. Үхсэнээс нь хойш хэдэн зуун жил дурсан ярьдаг тийм хүмүүс жинхэнэ агуу. Мянгаад жил хүмүүсийн сэтгэлд байгаа Иусус бол гайхамшиг”

“Америкт бүх юм мөнгөн дээр тогтдог. Энэ нь надад их тус болсон шүү. Бурхан минь, танд баярлалаа”
“Ялалт хүч чадал хайрладаггүй. Хүч чадлыг тэмцэл өгнө. Хэрэв чи ялагдсан ч бууж өгөөгүй бол энэ чинь л хүч чадал шүү дээ”
“Жараад онд би ялагдашгүй аварга байлаа. Би агуу зүйл хийхээр төрсөн гэдгээ мэдэж байсан. Хүмүүс даруу биш байна гэж хэлж болох ч үнэнийг хэлэхэд даруу гэдэг үг надад хэзээ ч тохирохгүй”
“Бялдаржуулах урлагийн тамирчид болон моделиудыг нийгэмд “Алхаж байгаа тархигүй тэнэг” гэж үздэгийг би мэднэ”

“Булчинлаг том биетэй байлаа гээд бусад эрхтэн нь том байна гэсэн үг биш. Ямар эрхтэн гэдгийг та ойлгосон байх. Түүнийг яаж ч дасгал хийгээд томруулж болдоггүй юм”
“Ялагдаж болох ч хүн болгон амжилтын төлөө зүтгэх ёстой”
“Амьдрана гэдэг байнга өлсгөлөн байхыг хэлнэ. Зүгээр нэг байгаад байх нь амьдрал биш. Амьдралын утга бол урагш, дээш явж, зорилгоо биелүүлж, эзлэн түрэмгийлж байхад оршино”

“Надад улаан өнгө таалагддаг. Яагаад гэвэл энэ галын өнгө. Заримдаа надад гал дунд амьдарч байгаа юм шиг санагддаг”
“Миний кино болгонд хамгийн хайртай, дуртай нэг зүйл минь бий. Энэ бол гарбуу.
“Би киноныхоо үргэлжлэлийг хийх дуртай”
“Мөнгө таныг аз жаргалтай болгохгүй. Одоо надад 50 сая доллар байна. Тэглээ гээд би 48 саятай байснаасаа илүү аз жаргалтай болоогүй л байна”

“Цаг агаарын дулаарал гэдэг газар хөдлөлт биш. Энэ бол аажмаар удаан ирж байгаа гамшиг. Тийм болохоор чи аюултай гэдгийг нь ойлгоход хэдийнэ оройтсон байх болно”
“Би супер баатар байхыг хүсэхгүй байна. Дайсан болгоноо устгаад яваа баатар 1980, 1990-өөд онд хүмүүсийг татдаг байсан ч одоо цаг өөрчлөгдсөн”
“Би Бурханд итгэдэг. Тэгэхээр түүний дайсан чөтгөр шулам байдагт ч итгэдэг гэсэн үг. Бид сайн муу аль алинд нь итгэж байх хэрэгтэй. Учир нь бидний дотор сайн, муу зүйл хоёулаа байгаа”

“Би хэзээ ч улстөрч болохын төлөө амьдарч байгаагүй”
“Өнгөрснөө эргэн хараад өөрөөсөө сайхан байсан уу гэж асуумаар санагддаг. Тос түрхсэн нүцгэн биеэ бусдад харуулах сайхан гэж үү? Тиймээ, сайхан байсан”
“Өгзгөө хайрлалгүй хөдөлмөрлө”

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
4 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
22
19
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.