Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Тайвань эмч нар Баян-Өлгийд үнэгүй тусламж, үйлчилгээ үзүүлнэ

Тайвань улсад эмч нарыг мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулах талаар санал тавьж тохиролцоонд хүрлээ.


Баян-Өлгий аймгийн Засаг даргын урилгаар Тайваний шилдэг мэргэжлийн эмч сувилагч нараас бүрдсэн 29 хүний бүрэлдэхүүнтэй баг тус улсын “Фүжи Нийгэмлэг”-ийн халамж, буяны сангийн дэмжлэгээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэхээр хүрэлцэн ирлээ.
Эмч нарын баг 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн 08 дугаар сарын 03-ны өдөр хүртэл тус аймгийн Эрүүл мэндийн газар болон Нэгдсэн эмнэлэгт иргэдэд үнэ төлбөргүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж үзлэг шинжилгээнд хамруулан тохирох эмийг олгож ажиллах юм.

Тэднийг өнөөдөр аймгийн Засаг дарга А.Гылымхан хүлээн авч уулзан, өндөр настан болон амьдралын бололцоо тааруу алслагдсан сум багийн иргэдэд онцгой анхаарал хандуулан ажиллахыг санал болголоо.
Мөн уулзалтын үеэр эрүүл мэндийн хамтын ажиллагааны чиглэлээр жил бүр тус аймгаас Тайвань улсад эмч нарыг мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулах талаар санал тавьж тохиролцоонд хүрлээ.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Хаврын ядаргаанаас хэрхэн бултах вэ?
2
3 өдрийн өмнө
Дөнгөж 20-иод настай ч ууц нуруу нь өвдөж буй залууст өгөх 5 зөвлөгөө
3
3 өдрийн өмнө
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
6 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
49
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.