Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Э.Эрдэнэмандах Рубик шоог хөлөөрөө 30 секундэд эвлүүлжээ

Энэ нь Монголын рекорд амжилт юм.


Өчигдөр буюу 7 дугаар сарын 29-нд БНХАУ-ын Бээжин хотод явагдсан Рубик шооны "Beijing Summer 2018" тэмцээнд нийт 350 тамирчин өрсөлдсөн бөгөөд манай улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн багш Э.Эрдэнэмандах амжилттай оролцон "Хөл"-өөр эвлүүлэх төрөлд 4-р байрт шалгарлаа.

Тэрбээр улсын дээд амжилтыг 30 секунд болгон шинэчилснээс гадна дэлхийн чансаанд #30 дугаарт, дундаж үзүүлэлтээрээ (39,05 секунд) дэлхийн чансаанд #40 дүгээрт бичигдэн тус төрөлдөө Монгол Улсын хамгийн өндөр чансаатай тамирчин боллоо.

“Хэрвээ бэлтгэл дээрх дундаж үзүүлэлтээ үзүүлж чадсан бол тэрээр энэ тэмцээнд түрүүлэх ч боломжтой байсан юм. Бага зэргийн сандрал орчны нөлөөллөөс болж нэлээд хэдэн алдааг гаргасан ч дараа дараагийн тэмцээндээ илүү их амжилт гаргах боломж байгааг олж харуулсан, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлсэн сайхан тэмцээн болж өнгөрлөө” гэж Монголын оюун ухааны академиас мэдээллээ.

Э.Эрдэнэмандах 8-р сарын 19-нд Тайваньд болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Элсэлтийн шалгалтын бүртгэл 4 дүгээр сарын 26-нд дуусна
2
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
3
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
санал болгох
1
9 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
32
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.