Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Харууслын тухайд 20 насандаа яваа бүсгүйчүүдэд хандаж хэлэх настай эмэгтэйчүүдийн үгс

Хэрвээ би одоо залуухан байсан бол...


Өнгөрсөн онд гадаадын нэгэн сайт эмэгтэйчүүдээс санал асуулга авахад гайхмаар нь бүх эмэгтэйчүүдийн 40 орчим хувь нь маш стресстэй амьдардаг, мөн амьдралын хэвшил болоод үйл ажиллагаандаа сэтгэл дундуур байдаг гэжээ. 

Хэрэв би одоо цаг үед залуухан эмэгтэй байсан бол: 

Энэ бүхнийг тэсч яваа бусад бүсгүйчүүд шиг байж чадах үгүйгээ мэдэхгүй байна.Технологийн хөгжлийн энэ цаг үед би амьдралыг илүү таашаалтай болно гэж бодож байсан ч үнэндээ илүү дарамттай цаг үе бий болж. Төгс эхнэр, төгс ээж, төгс найз байх ёстой гэсэн дарамт. Амжилттай байх ёстой, босс, удирдагч байх ёстой гэсэн дарамт. 

Хэрвээ би залуухан байсан үедээ эргэж очвол:

Хөл минь бат зогсдог, хүчтэй хэвээрээ байгаа дээр би бүжгийн талбайд дахин таван минут удаан байж, илүү их бүжиглэх байлаа.

Одоо л хамгийн чухал байсныг нь ойлгож байгаа зүйлээ тэр үед олж мэдэх гэж хичээх байлаа.

Хүүхдүүддээ эрт босох ёстой тухайд нь үглэж байхын оронд сайхан амраарай гээд үнсдэг байх байлаа.

Хэрвээ би одоо залуухан байсан бол хийх ёстой зүйлсийн жагсаалт биш хийх ёсгүй зүйлсийн жагсаалт гаргах байлаа.

Энэ бүх хүсэл тэгш эрхийн төлөөх тэмцлээ зогсооно гэж байгаа хэрэг биш. Тэр цаг үед эмэгтэйчүүд хөхний даруулгаа шатаадаг байлаа. Гэхдээ бид хэзээ ч өөрсдөө шатаж үгүй болно гэх аюулд байгаагүй юм.  

Би "байх, орших" гэдэг үг хамгийн чухал гэдгийг хэлэхийг хүсэж байна. Тухайн цаг мөчид уусан алга болох. Энэ ертөнцөд амар амгалан амьдрах. Өөртөө илүү сайхан сэтгэл гаргаж, зөөлөн хандах. Энэ бол аливаа нэгэн зүйлийг тавьж явуулж, түүгээрээ бахарх гэсэн үг. Надад итгэ, хэрвээ би одоо залуухан эмэгтэй байсан бол "орших" гэдэгт л хамаг цагаа зориулах байлаа. Тухайн мөчид уусан орших, эелдэг, зөөлөн, амар амгалан мэдрэмж дунд орших. "Хийх" биш. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
3 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
0
26
1
0
0
0
7

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

гэрэлмаа сэрэлмаа 2019.01.13 103.229.121.13

Мэдэхнээ би тэр 8 жилийн өмнө баянголын тэр нэгэн золбин замын цагдааг тоох ч гүй өнгөрөх байлаа. одоо тэр ч, би ч хэн хэнийхээ амьдралыг ТАМ болгожээ

1 Хариулах