Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Голомт банкны "Young fellows" хөтөлбөрт залуусыг бүртгэж байна

Сонирхоод үзээрэй.


Голомт банкны “Young fellows program”-ын бүртгэл 2018.07.18-2018.08.18-ны хооронд явагдаж, 2018.08.20-2018.08.30-ны өдөр хүртэл үргэлжилнэ.   

Голомт банкны Гүйцэтгэх захирал Ө.Ганзоригийн санаачилсан “Young fellows program” /YFP/ нь банк санхүүгийн салбарт өөрийн авъяас чадварыг сорьж, өөрчлөлт шинэчлэлтийг авчрах хүсэлтэй, онцгой ур чадвар бүхий 20 төгсөгчийг тус банкинд “Залуу феллов”-оор ажиллах боломжийг нээж байна. Энэхүү хөтөлбөрт санхүү, хууль, боловсрол, нийгмийн ухаан, инженер, IT, архитектур, газар тариалан, уул уурхайн чиглэлээр суралцаж төгссөн залуус хамрагдах боломжтой.

Хөтөлбөрийг юу онцгой болгож байна вэ?

“Үйлдлийг өөрчлөх эрчимжүүлсэн кэмп”

Нийт гучин оролцогч гар утас, интернет, гэр бүлийн гишүүдийн уулзалтгүй битүүмжилсэн тусгай орчинд арав хоногийн турш амьдрах бөгөөд энэ хугацаанд өөртөө зөв хэвшлийг төлөвшүүлж, санхүүгийн салбарын шилдэг мэргэжилтэн болоход бэлтгэгдэх юм. Зөв мэргэжилтэнд байх ёстой 10 ур чадварыг Голомт банкны удирдлагын баг, сэтгэл судлаачдын бэлтгэсэн тусгай хөтөлбөр болон биеийн хүчний дасгал сургуулилтаар эзэмшнэ. Хөтөлбөрийн төгсгөлд нийт 30 оролцогчоос 20 оролцогчийг шалгаруулж Голомт банкинд ажиллах эрхийг олгох юм.

“2 жилийн мэргэжлийн туршлага ба дадлага ажил”

Шалгарсан залуус Голомт банкинд 2 жил ажиллах хугацаандаа нэгжийн хэрэгцээ ба өөрийн сонирхолд үндэслэсэн “СУДАЛГААНЫ ДААЛГАВАР”-ыг гүйцэтгэнэ. Залуу фелловс нь харьяалагдан ажиллах салбар нэгжийнхээ томоохон ажлуудыг багаараа болон ганцаараа гүйцэтгэснээр ажлын туршлагатай болох юм.

“Сургалт”

Залуу фелловсуудыг өөрийн ур чадвараа бүрэн дайчилдаг, үнэ цэнэтэй ажилтан болоход нь туслах зорилготой “Голомт банкны вижн ба соёлын хандлага”-ыг төлөвшүүлэх хөтөлбөрт хамруулна. Сургалтаар  багийн хамтын ажиллагаа, манлайлал, уялдаа холбоотой ажиллах, шинэ санаачилга гаргах, зогсолтгүй суралцах зэрэг чанарыг төлөвшүүлнэ.    

“Зөвлөх”

  • BUDDY: Феллов бүрийн ажиллах нэгжээс шалтгаалан Голомт банкны шилдэг ажилтнууд чиглүүлж ажиллана. 
  • Professional Mentor: Нэг жил ажлын туршлага хуримтлуулсны дараа Голомт банкны удирдлагын багийн гишүүд ментор хийж чиглүүлнэ.  

“Фелловсуудын тогтмол уулзалт”

Нийт фелловсууд улиралд нэг удаа уулзаж, өөрийн ажлын үр дүнг хэлэлцэж, шинэ санал санаачилга дэвшүүлэн, бусдадаа зөвлөгөө өгнө. Ингэснээр өөрт тулгарсан асуудлаа бусдынхаа туршлагад үндэслэн шийдвэрлэх боломжтой.  

Хэн оролцох вэ?

Голомт банкны “Young fellows program”-ын сонгон шалгаруулалт жилд нэг удаа зохион байгуулагдах тул   хөгжлийг түүчээлэгч банкны нэг гишүүн болж, өөрийн ур чадвар, авьяас билгээ зориулах чин хүсэлтэй төгсөгчдийг сонгон шалгаруулалтад урьж байна. 

Суурь шаардлага:

  • Монголын болон гадаадын их дээд сургуулийг Бакалавр эсвэл Магистр зэрэгтэй төгссөн байх
  • Сургуулиа 2017 оны 12 сараас 2018 оны 6 сарын хооронд төгссөн байх
  • Өндөр IQ эсвэл өндөр EQ чадвартай байх
  • Үүрэг даалгаврыг өндөр түвшинд гүйцэтгэх чадвартай байх
  • Бусдад өгөх, туслах хандлагатай байх

Нэмэлт шаардлага:

  • Санхүүгийн салбарт урт хугацаанд тогтвортой, итгэлтэй ажиллах эрмэлзэлтэй
  • Сонирхолтой судалгааны ажлыг амжилттай хамгаалсан байх
  • Харилцагчтай харилцах болон манлайлах ур чадвартай байх (гүйцэтгэл бусдаас илүү байх)
  • Аль нэг гадаад хэлийг ярианы эсвэл бичгийн түвшинд бүрэн эзэмшсэн байх

Хөтөлбөрт бүртгүүлэх бол ЭНД дарна уу.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
18 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
38
25
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.