Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Жан Реногийн 70 насны ой

Рено испани гаралтай, жинхэнэ нэр нь Хуан Морено-и-Эррера Хименес.


Францын алдарт жүжигчин Жан Рено 70 насны тэгш ойгоо тэмдэглэж байна. Рено испани гаралтай, жинхэнэ нэр нь Хуан Морено-и-Эррера Хименес.

Тэр Марокког Францын колони байх үед Касабланкад төржээ. 1960 онд тэдний гэрбүл Францад нүүсэн байна. Жан Рено цэрэгт алба хаасныхаа дараа Францын иргэн болсон юм.

Рено 1970 оноос жүжигчний сургуульд явж эхлэн, 4 жилийн дараа театрт тоглож, телевизээр гардаг болсон байв.

1979 оны “The Hypothesis of the Stolen Painting” кино түүний анхны кино байв.

Тэр үед залуухан байсан найруулагч Люк Бессонтой хамтран ажилласныхаа ачаар Рено алдарт гарсан юм.

Люк анхныхаа кино “Le Dernier Combat”-даа түүнийг урьж, цаашдаа ч байнга дуудах болсон байна. Рено алдарт найруулагчийн Subway, The Big Blue, La Femme Nikita, Léon: The Professional гэсэн том бүтээлүүдэд тоглосон билээ.

Леоны дүрийг бүтээснийх нь дараа түүнийг Холливуд урьсан.  Mission: Impossible, The Da Vinci Code, Ronin зэрэг кино түүний нэр хүндийг улам өсгөсөн юм.

1998 онд Рено маш том алдаа гаргасан. Тэрбээр The Matrix киноны агент Смитийн дүрээс татгалзаж, найруулагч Вачовскигийн “Godzilla” киног сонгосон билээ.

Жан Рено Хүндэт Легион одон, Францын урлаг, утга зохиолын хүндэтгэлийн одонгоор шагнагдаж байв.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
9 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
11 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
14 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
11
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.