Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Эрчүүдийн нууцхан хийх дуртай 12 "охинлог" үйлдэл

Үнэн үү залуусаа?


Тэгэхээр, өдөр хоног ээлжилж, урсах он цаг өнгөрөх тусам хүмүүсийн сонирхол, хобби гэж ёстой л "энэ охидынх", "энэ эрчүүдийнх" гэх аргагүй болсон. Эмэгтэй гэхээрээ л бид хов жив базаад, хоол, хувцас эргүүлээд гүйж байдаг биш юм. Эрэгтэй хүмүүст ч бас тийм сонирхол, хүсэл байж л байгаа. Ямартай ч "ideapod" сайт дээр гарсан энэ 12 үйлдлийг орчуулан хүргэе. Дийлэнх нь үнэн байх вий.

1. Эрчүүд ч бас хов базах дуртай.

Эмэгтэй хүмүүс л хов баздаг гэсэн яриаг орхицгооё. Telegraph.co.uk дээр гарсан нэгэн судалгаанаас үзвэл эмэгтэйчүүдийн дундаж хов базалт 52 минут байхад эрчүүдийнх 76 минут болж тааран, эрчүүд илүү их хов баздаг болох нь илэрсэн гэнэ. Тэдний топ сэдвүүд нь хуучин сургуулийн найзууд, охид, ажил, ер нь тэгээд л хуучны тухай аж.

2. Дэлгүүр хэсэх нь дан ганц эмэгтэйчүүдийн хобби биш.

Эрчүүд хувцас сонголт, загвар дээр харин ч х мэдрэмжтэй, хоббитой хүмүүс гэнэ. Тэд бас л гоё содон зүйл харагдвал хэсэхээс буцахгүй шүү. Орчин үед эрчүүдийн хувцас сонголт, загвар гээд бүх зүйл өмнөхөө бодвол хавьгүй том цар хүрээтэй болжээ.

3. Тэд нүүрээ зөвхөн усаар угаагаад л болдог гэж бодоогүй биз дээ?

Тэд эрчүүдэд зориулсан гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхээр барах уу. Хааяа найз охиныхоо ч юм уу гэрт байгаа гоё сайхан үнэртэй арчилгааны бүтээгдэхүүнийг харин ч нэг хэрэглэнэ шүү.

4. Халуун усанд орж хэвтээд, дарс ууна гэдэг гарцаагүй сайхан амралт.

Мэдээж эрчүүд шүршүүрт орох дуртай байх л даа. Кино, реклам дээр хүртэл тэгж гардаг. Гэхдээ халуун усанд орж хэвтээд, хөөс дүүргээд, вино шимж хэвтдэг эрчүүд олон байгаа. Бас сайхан үнэртэй лаанаас буцахгүй.

5. Тэд ихэвчлэн охидын сонгодог коктейльд бас дуртай.

Тод ягаан өнгийн коктейлийг тэд цаанаасаа л нэг ёозгүй хүлээн авдаг байх. Гэхдээ дээрээ жимстэй, чихэрлэг гоё амттай коктейльд тэд ч бас дуртай. Шүхэр нэмэх юм бол бүр гоё. Гэртээ хийж уухдаа тэд магадгүй биднээс нууцаар Космо уудаг байх.

6. Тэд хүүхэд шиг л тэврэлдэх дуртай.

Ер нь тэврэлдэж хэвтэхэд дургүй хүн байдаг гэж үү? Маш удаанаар, цээжээр тэврэ хэвтэх нь охидын л хийдэг үйлдэл гэж үү? Тийм биш.

7. Тэд романтик инээдмийн кинонуудыг "жаахан дургүй" л үздэг.

"Жаахан дургүй" гэдэг нь бидний нүдэн дээр шүү. Үнэндээ тэд ийм кинонд дуртай. Охид бид нус нулимсандаа хутгалдаад үздэг кинонуудад тэд ч бас сэтгэл нь хөдөлж, хэцүүхэн үздэг. Тэд ямагт Марвел эсвэл DC үзээд сууна гэж байхгүй шүү дээ. Тэдэнд романтик инээдмийн кино үзэх нууцхан хобби бий.

8. Хэн ч байхгүй үед тэд шүршүүрт дуулж, тоглолт үзүүлдэг.

"Baby hit me one more time" гээд л шүршүүртээ дуулдаг хүмүүс байна. Ер нь гэртээ ганцаараа шүршүүрт орохдоо чив чимээгүй байдаг нь бараг л охид байж мэдэх юм. Үнэндээ эрчүүд шүршүүрт дуулах дуртай.

9. Зураг даруулахдаа тэд биднээс ч илүү пооз авна.

Инстаграм, фэйсбүүк зургуудыг хараад л байгаарай. Тэд хүсвэл уруулаа цоройлгож, хагас сууж, булчингаа гаргаж, нүдээ ирмэж, үсээ хойш илж, хамаг биеэ гайхуулж зургаа даруулна. Одоо селфи гэх зүйлд охид л ноёрхдог юм биш шүү дээ. 

10. Сууж шээх дуртай хүмүүс байдаг.

Хачин байна уу? Гэхдээ үнэхээр эрчүүд байнга зогсоогоороо шээдэг юм биш шүү. Тэгээд ч амар шүү дээ. Бас суултуурны тухайд хэн ч гомдол мэдүүлэх шаардлагагүй болно шүү дээ. Жүжигчин Райан Гослинг хүртэл тэгж бие засаад байхад юу нь буруу гэж?

11. Тэд нэг бол хэн ч хараагүй байхад эсвэл согтуу байхдаа бүжгийн талбайд охидыг бут ниргэнэ.

Таны мэдэх эрчүүд хамт салса бүжигт явахгүй, бүжгийн талбайд гарахгүй байна уу? Ганцаараа байхад нь та хардаг ч болоосой. Эсвэл найзуудтайгаа маазарч байхад нь. Эрчүүдийн лаг бүжгийн хөдөлгөөнүүд интернэтэд харин ч их харагдах болоод байгаа. 

12. Эрчүүд ч бас бидэн шиг "амар сайхандаа жаргажээ" гэсэн төгсгөлийг хүсдэг.

Тэд ч бас кино шиг, зохиол шиг сайхан хайрыг хүсдэг. Мэдээж шүү дээ. Тэд хайртай эмэгтэйгээ олж, хамтдаа үлгэр шиг амьдрах юмсан гэж мөрөөдөж, түүнийхээ төлөө зүтгэдэг. Үлгэртэй холбоод ярингуут "За арай ч дээ" гэж зарим нь бодож магад. Гэхдээ үлгэрийн сайхан төгсгөлийг мөрөөдөн суудаг нь ганц эмэгтэйчүүд биш юм шүү. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.03
Видео: Матрасанд нуугдсан цагаачдыг баривчилжээ
2
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
5 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.