Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Африкт Оросын сэтгүүлчид алагджээ

Тэд хувийн цэргийн компани болох “Вагнер”-ийн талаар материал цуглуулж байсан юм.


Төв Африкийн БНУ-д ОХУ-ын сэтгүүлчид алагдсан байна. Сэтгүүлч Орхан Жемаль, найруулагч Александр Расторгуев, оператор Кирилл Радченко нар тус улсад баримтат киноны ажлаар явж байжээ. Тэд хувийн цэргийн компани болох “Вагнер”-ийн талаар материал цуглуулж байсан юм. “Вагнер” нь хөлсний цэргүүд элсүүлж, дэлхийн халуун цэгүүд, тэр дундаа Украинд ч илгээн тулалдуулдаг байгууллага юм.

Reuters агентлагийн мэдээлснээр зэвсэглэсэн гэмт этгээдүүд тэдний машиныг отолтонд оруулж дайрсан байна. Жолооч амьд үлдэж, машинд байсан бусад хүмүүс амь үрэгджээ. Зарим хэвлэлийн хэрэгслийн мэдээгээр аллагын зорилго нь дээрэм байсан гэнэ.
2013 онд Төв Африкийн БНУ-д засгийн эрхийг исламын шашны "Селека" бүлэглэлийн босогчид булаан авсан байдаг. Тус улсын хүн амын ихэнх нь христийн шашинтан бөгөөд талууд цус асгаруулан тулалдсаны эцэст 2014 онд "Селека" бүлэглэл засгийн эрхийг буцаан өгсөн. НҮБ-ын энхийг сахиулах хүч байдаг ч одоо хүртэл дайн дажин үргэлжилсээр байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
Дэлхийн номын өдрөөр санал болгох ЕСӨН шинэ ном
2
12 цагийн өмнө
QUIZ: Та шүдний талаар хэр мэдлэгтэй вэ?
3
12 цагийн өмнө
Г.Доницетийн "ДУРЛАЛЫН УНДАА" хошин дуурийг үзэх 5 шалтгаан
санал болгох
1
16 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
22
39
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.