Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Кайла Харрисон 16-нд 2 дахь тулаанаа хийнэ

Эхний тулаандаа тэр өчих мэхээр итгэл төгс ялсан.


Олимпийн хошой аварга (2012, 2016), 2010 оны дэлхийн аварга, Америкийн анхны олимпийн алтан медальт жүдоч Кайла Харрисон хоёр жилийн өмнө холимог тулаанд шилжсэнээ зарлаж байсан билээ. Кайла WSOF (World Series of Fighting) холбоотой гэрээ байгуулсан. WSOF нь Америкт 3-т ордог том холбоо юм.

Эхний тулаанаа тэр энэ жилийн зургаадугаар сарын 21-нд PFL 2 тэмцээнд хийж, Brittney Elkin-ийг өчих мэхээр буулгаж авсан. Жүдоч хүн өөр ямар мэхээр ялах билээ дээ.

Ингээд WSOF холбооноос түүний дараагийн тулааны товыг зарлалаа. Энэ сарын 16-нд   Атлантик Ситид Кайла Жозетт Коттонтой хоёр дахь тулаанаа хийх болно.  

Кайла Харрисон 22 настайдаа Лондонгийн олимпийн 78 кг-ын жинд аварга болж байсан бол “Рио 2016” наадамд бүх өрсөлдөгчөө иппон цэвэр ялсан гайхамшигтай жүдоч билээ. Риогийн олимпийн дараа “Жүдо бол миний хамгийн хайртай зүйл. Гэхдээ нэр алдартай хүн болохыг бүгд хүсдэг биз дээ. Би тор, рингэн дээр их мөнгө олохын тулд өрсөлдөгчөө цохин унагааж чадна гэж боддог” гэж ярьж байсан тул холимог тулаанд орох нь хэмээн хэвлэл мэдээллээр бичиж байсан юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
34
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.