Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Харри Поттерийн “ээж” Жоан Роулингийн талаарх 10 баримт

Роулингийн хамгийн хайртай баатар нь Альбус Дамблдор бөгөөд зүүдэнд нь орж ирдэг гэнэ.


Их Британийн зохиолч Жоан Роулинг 53 нас хүрч байна. Түүний “Харри Поттер” бол Их Британийн түүхэн дэх хамгийн олон хувь зарагдсан ном болж, одоогийн байдлаар дэлхий дахинд нийт 600 сая борлогдоод байгаа аж. Ингээд энэ зууны шилдэг зохиолч Роулингийн амьдралын 10 сонирхолтой баримтыг хүргэж байна.

1. Анхны өгүүллэгээ тэр 6 настайдаа бичсэн. Гол баатар нь улаан бурхан өвчин туссан “Туулай” нэртэй туулай байлаа. Түүнээс хойш маш олон зохиол бичсэн ч Харри Поттерийг бичтэлээ нэг ч зохиолоо бүрэн дуусгадаггүй байжээ.

“Бичиж сурахын тулд маш их унш” Ж. Роулинг

2. 80-аад оны үед Роулинг “The Smiths” хамтлагийг бишрэн шүтдэг байжээ. Мөн нэг хэсэг “The Clash” сонсдог байсан гэдэг.

3. Харри Поттерийн цуврал зохиолуудаас Роулинг өөрөө “Harry Potter and the Chamber of Secrets”-ийн 12 дугаар хэсэгт хамгийн дуртай гэнэ. Мөн “Harry Potter and the Goblet of Fire” номын төгсгөлийг маш сайн хийж чадсанаараа бахархдаг.

4. Роулингийн хамгийн хайртай баатар нь Альбус Дамблдор бөгөөд зүүдэнд нь орж ирдэг гэнэ.

“Номоо бичиж дуусаад би баатруудынхаа хэнтэй нь хамт хоол идэхийг хүсч байна вэ гэж өөрөөсөө асуусан. Дотор сэтгэл минь Дамблдор гэж хариулсан. Бидэнд ярих юм их бий, түүний зөвлөгөөг би дуртайяа сонсох байсан. Ер нь хүн болгон амьдралдаа Дамблдортой уулзахыг хүсдэг байх”

5. Харри Поттерийн 4 дэх номонд гардаг канад охин Натали МакДональд бол бодит хүн. Хүнд өвдсөн энэ охины ээж нь Роулингэд хандан, охинд нь захиа бичиж дэмжихийг хүссэн байна. Харин Роулинг охиныг нь номондоо оруулж мөнхөлсөн юм.
6 . Роулинг 1965 оны долоодугаар сарын 31-нд инженер Питер Жеймс Роулинг, Энн Волан нарын гэрбүлд төрсөн. Ээж нь франц, шотланд цустай байв.

7. 1998 онд “Warner Brothers” студи түүний эхний хоёр номоор кино хийх эрхийг худалдан авчээ. Анхны кино 2001 оны 11 дүгээр сард гарч байв. Зураг авалтыг зөвхөн Их Британид хийх, жүжигчид нь бүгд Их Британийн жүжигчин байх шаардлагыг тэр тавьж байлаа.
8. Роулинг нэгэнтээ миний шидэт ертөнцөд 11 ид шидийн сургууль байдаг гэж хэлж байв. Үүндээ Зүүн Европын Дурмштранг, Японы Махотокоро сургуулийг нэрлэсэн байдаг.

9. Роулингийн эцэг эх 1964 онд Лондонгийн төмөр замын Кингс-Кросс буудал дээр танилцаж байв. Тиймээс зохиолч энэ буудлыг гол талбар болгон дүрсэлж, гэрбүлдээ зориулсан юм.

“Миний хувьд Кингс-Кросс бол хамгийн романтик буудал. Яагаад гэвэл энд манай аав ээж танилцсан. Тийм болохоор Харри Поттер энэ буудлаас Хогвартс руу явдаг юм”

10. Бага байхад нь эмээ нь түүнд Жессика Митфордийн намтрыг бэлэглэжээ. Жоан түүнийг шүтдэг болж, бүх номыг нь уншсан гэдэг.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
15 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
17 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
20 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.