Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Конор МакГрегор UFC-д эргэн ирнэ

Конор Макгрегор (21-3) энэ жилдээ багтаан холимог тулаанд эргэн ирнэ гэдгээ баталлаа.


UFC холбооны аварга асан Конор Макгрегор (21-3) энэ жилдээ багтаан холимог тулаанд эргэн ирнэ гэдгээ баталлаа. Эргэн ирэлтийн тулаанаа Невада мужийн Лас-Вегаст хийнэ гэдгээ тэр TMZ Sports-т ярилцлага өгөхдөө хэлжээ. Гэхдээ өрсөлдөгч нь түүнийг эзгүйд аварга болсон ОХУ-ын тулаанч Хабиб Нурмагомедов (26-0) юмуу, өөр хэн нэгэн үү гэдгийг задалсангүй.  

МакГрегор “Юу болохыг харж л байя. Би Нью-Йоркийн Madison Square Garden-д тоглох хүсэлтэй байсан ч Лас-Вегаст болох юм шиг байна” гэж хэлсэн.
UFC холбооноос шинэ жил болтол Лас Вегаст хоёр тэмцээн зохион байгуулна. 10-р сарын 6-нд болох UFC 229 болон 12-р сарын 29-ний UFC 232 тэмцээн. Аль аль нь Вегасын T-Mobile ордонд болно.

Конор МакГрегор 2016 оны 11 дүгээр сард Эдди Альваресийг ялснаасаа хойш октагонд гараагүй байгаа. 2017 оны наймдугаар сард боксын дүрмээр мэргэжлийн боксчин Флойд Мейведертэй тоглож, техникийн нокатуаар ялагдсан ч 100 сая долларын орлого олсон юм. Бүтэн хоёр жил тэмцээнд ороогүй тул холбооноос аваргын бүсийг нь цуцалсныг Нурмагомедов Яквинтаг ялснаар эзэмших болсон билээ.
Саяхан танхайн хэрэг өдүүлсэн хэргээр Нью-Йорк хотын шүүхэд дуудагдан, олон нийтийн ажил хийх шийтгэл хүлээсэн Конор одоо UFC-тэй эргэн ирэх тоглолтынхоо талаар хэлэлцээ хийж байгаа юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.02
Дэлхийн хамгийн агуу тулаанч эмэгтэй Аманда Нуньес
2
2019.01.01
Видео: Флойд япон "жаалыг" зодоод 9 сая доллар авлаа
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
4 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
2
22
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.