Гар утаснаас зураг бичлэгээ алдахыг хүсээгүй хүн бүрт хэрэгтэй 6 зөвлөмж


  |     2018-08-01 16:40   |     1738
  2018-08-01 16:40   |     1738

Ухаалаг утастай хүн бүрт хамаатай

1. Та нууц бичлэг, зургаа устгахын тулд ухаалаг утас, компьютерийн аль нь ч байсан устгах товчийг хоёр удаа дарах шаардлагатай. Та устгах шаардлагатай зураг, дуу бичлэг зэргээ нэг удаа устгасан бол төхөөрөмжийнхөө хогийн саванд байгаа эсэхийг нь дахин нэг шалгах хэрэгтэй.

2. Зарим хүн чухал файлуудаа и-мэйл, фэйсбүүк, дропбокс зэрэг сангуудад хадгалдаг. Энэ нь хувийн нууц гадагш тарах хамгийн том эх сурвалж болдог юм. Тиймээс та аюулгүй байдлаа бодож байгаа бол дээрх аккаунтуудаа байнга цэвэрлэж байгаарай. Эсвэл нууц үгээ тогтмол сольж бай.

4. Таны гар утсанд ирсэн “Update” хийх хүсэлтийг битгий үл тоо. Тэр даруйд нь шинэчил. Энэ нь таны хувийн мэдээллийг гадагш цацагдахгүй байх аюулгүй байдлыг давхар хамгаалж байдаг.

5. Гар утас болон компьютероор тодорхойгүй нэртэй сайтад зочлох, апп татаж авах зэрэг нь маш аюултай. Зарим тохиолдол  төхөөрөмж доторх бүх мэдээлэл ч устах аюултай.

6. Утасгүй интернэт нь нэг талаас хэрэглэхэд хялбар ч аюулгүй байдлын хувьд тун эрсдэлтэй юм. Өндөр хөгжилтэй оронд үнэгүй Wifi хэрэглэх боломж хомс байдаг нь учиртай. Тэд аюулгүй байдлаа дээдэлж буй хэрэг. Утасгүй интернэт ашиглаж буй төхөөрөмжийг гуравдагч этгээд хянах, тухайн хүний хувийн мэдээллийг авах боломжтой болдог. Хэрэв та чухал ажил эрхэлдэг, хувийн мэдээллээ нууцлах шаардлагатай бол ямар ч хамаагүй Wifi хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.  

Юун түрүүнд хийх шаардлагатай 3 үйлдэл

1. Дэлгэцийн нууц үгээ солих

Хэрэв та чухал ажил эрхэлдэг, утсандаа олон чухал мэдээлэл хадгалдаг бол утсаа заавал нууц үгтэй байлга. Нууц үг нь үсэг, тооноос бүрдсэн байх тусам баталгаатай.

2. Хурууны хээ хэр баталгаатай вэ?

Сүүлийн үеийн ухаалаг гар утсууд хурууны хээ мэдэрч, түгжээгээ тайлдаг болсон. Гэвч энэ ч тийм ч баталгаатай сонголт биш. Таныг унтаж байх болон, ухаангүй байх үед гарын хурууг тань уншуулж утасны мэдээлэлийг харах тохиолдол бий.

3. Сим картны нууц үгээ солих

Хэрэв таны сим картны нууц үг цээжилэхэд хялбар тооноос бүрдсэн бол яг одоо солих хэрэгтэй.

Яаралтай үед зураг болон бичлэгээ нуух аргууд

Санал болгох апп

Энэ апп-ийг ашиглан бусдаас нуух шаардлагатай зураг, бичлэг, бусад файлуудаа түгжиж болно. Шаардлагай файлуудаа эл апп руу зөөгөөд өөрийн нууц кодоо оруулснаар нууц зургийн тусгай цомог нээж байна гэсэг үг. Эл апп-тай төстэй өөр олон апп бий. Өөрт таалагдсанаа сонгоорой.

Өөрийн и-мэйл рүүгээ явуулах

Гар утаснаасаа өөрийн и-мэйл хаяг руугаа явуулж болно. Гэхдээ эл аргыг олон удаа ашигласны хэрэггүй. Тийм ч баталгаатай биш.

Фэйсбүүкээ ашиглах

Фэйсбүүкт зөвхөн өөрөө харж болох зургийн цомог үүсгэж болно. Ингэснээр утсандаа тухайн зургийг хадгалах шаардлагагүй. Утас алдагдсан ч фэйсбүүк дахь зургууд байсаар байх болно.


Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Dreamers’ Day: “You Were Never Really Here” киног заавал үзэх 10 шалтгаан

Энэ долоо хоногт жинхэнэ солиоруулах нь.

  2018-09-26 18:23

Манай хүргэн ОХУ-ын амбан захирагч болох уу

Амбан захирагч болох хүсэлтэйгээ илэрхийлсэн байна.

  2018-09-26 16:45