Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Ууланд “дурласан” хүний үзэх ёстой 8 кино

МУГТ Б.Гангаамаа дэлхийн хоёрдахь ноён оргил К2 ууланд амжилттай авиралт хийсэн билээ.


Энэ зун Монголын уулын спортын түүхэнд түүхэн амжилттай зун болж өнгөрлөө. МУГТ Б.Гангаамаа дэлхийн хоёрдахь ноён оргил Чогори буюу К2 /8611 м/ ууланд амжилттай авиралт хийсэн билээ. Б.Гангаамаа энэ сарын 4-нд эх орондоо ирнэ. Энэ сайхан үйл явдалд зориулаад өндөр уул, авирахад хэцүү асга хаданд дуртай хүн болгоны үзэх ёстой 8 киног танилцуулж байна.

Mountain, 2017

Өндөр ууланд авирч сэтгэлийн таашаал эдэлдэг уулчдад зориулсан баримтат кино. Сайхан найрал хөгжим, чадварлаг зураг авалттай энэ кино яагаад өчүүхэн алдаа гаргахад л амь насыг авч одох асар өндөр оргил хүмүүсийн сэтгэлийг татдагийг тайлбарлана.

Everest, 2015

Эверест алдаа мадаг, харамч хахир сэтгэл, хөнгөн онгироо занг өршөөдөггүй. Гэхдээ бас уудам сэтгэл, эр зоригийг ч өршөөж байгаагүй. Энэ оргилд байгалийн хатуу хууль үйлчилнэ. Гэвч зуу, хэдэн зуун хүмүүс энэ оргилд гарах гэж зүтгэсээр л. 1996 оны хавар хашир уулчдаас гадна туршлагагүй жуулчид ч Эверэст гарах гэж оролдсон юм.

Meru, 2015

Хашир туршлагатай гурван уулчин Хималайн нурууны Меру оргилд гарахаар явна. 6630 метр өндөртэй энэ оргилд хүрэх зам хэцүүгээрээ алдартай.

127 Hours, 2010

Ганцаараа ууланд авирч, эзгүй агуй хайх дуртай нэгэн залуугийн бодит түүх. Ээлжит  нэгэн аялал нь түүнийг яах ч аргагүй байдалд оруулна. Хаашаа явахаа хэнд ч хэлээгүй тул хэзээ ч тусламж ирэхгүй нь ойлгомжтой.

Alps 3D — Paradise of Europe, 2013

Европын хамгийн өндөр Альпийн нурууны гоо үзэсгэлэн, гайхамшгийг харуулсан баримтат кино.

The Mountain Between Us, 2017

Зан ааш огт өөр хоёр хүн онгоцны ослоос амьд үлдэнэ. Амьд үлдсэндээ баяртай ч тэд ямар ч хүнгүй цасан уулын орой дээр амьдрахын төлөө зүтгэх хэрэгтэй болно.

Beyond the Edge, 2013

1953 онд Эверестэд анх гарсан Дэнзэн Норгой, Эдмунд Хиллари нарын тухай баримтат кино. Тэд 400 хүнтэй том багийн гишүүд байсан юм.

6 Below: Miracle on the Mountain, 2017

Хар тамхины асуудал, сэтгэл зүйн стресст ороод байсан нэгэн сноубордчин цасан шуурган дундуур гулгахаар шийднэ. Мэдээж төөрнө. Амьд гарахын төлөө хоол хүнсгүй олон хоног тэмцсэн Эрик Лемаркийн үнэн бодит түүх энэ бөлгөө.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
8 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.