Хайх зүйлээ бичнэ үү

мин

Александр Усик “Украин Улсын баатар” цолоос татгалзлаа

Надад юу ч өгөх хэрэггүй. Зүгээр л миний явж байгаа замд битгий саад бол


Өнгөрсөн сарын 21-нд Москвад “World Boxing Super Series”-ийн хүнд жингийн дэлхийн аваргын финалын тоглолт болсон билээ. Хэн ялсан нь Cruiserweight жингийн аваргын 4 бүсийг зүүх учиртай том тэмцээн байсан. Финалд Украины Александр Усик, Оросын Мурат Гассиев нар шалгаран үлдсэн. ОХУ, Украин улсууд дайны байдалтай байгаа тул тулааныг Москвагаас өөр газар явуулах санал гарсан ч Усик тоогоогүй.

Тоглолтыг эхнээс эцэс хүртэл нь удирдсан Усик итгэл төгс ялалт байгуулан, жингийнхээ IBF, WBA, WBO, WBC холбооны аварга боллоо. Энэ жинд 4 бүсийг нэг дор цуглуулж байсан боксчин байгаагүй.
Энэ том гавьяа байгуулсан тамирчиндаа том шагнал өгөх нь зүйн хэрэг. Өстөн дайсан Оросын нийслэл Москвад нь очиж, хүний газар, дайсны балиашгууд дунд тулалдан, ялалт байгуулсан Усикийг Украин даяар магтан шагшсан юм.

Украины Ерөнхий сайд Владимир Гройсман Усикт “Украин Улсын баатар” цол олгох санал гарган, Ерөнхийлөгч Петр Порошенкод энэ талаар албан хүсэлт явуулна гэж хэвлэл мэдээллээр ярьсан. Харин Усик энэ нэр хүндтэй шагналаас татгалзсан байна.
Усик “Улсын Баатараа? Надад ямар ч баатар цол хэрэггүй. Украины ард түмэн, хүмүүсийн хувьд би одоо ч Баатар. Баатар гэж нэрлэгдэхийн тулд ямар нэг цолоор шагнуулж, одон медаль зүүх шаардлагагүй. Ямар нэг хүндэтгэл, тусгай хангамж, эрх мэдэл ч надад хэрэггүй. Зүгээр алхаж явахад л хүмүүс чамайг дэмжиж байгаа шүү, хичээгээрэй гэж хэлж байвал хүмүүст үнэлэгдэж байна гэсэн үг. Түүнээс биш та нарын тэнд баахан хүмүүст тарааж өгдөг од, шагналууд үнэлгээ биш. Надад юу ч өгөх хэрэггүй. Зүгээр л миний явж байгаа замд л битгий саад бол” гэж хэлсэн байна.

Мөн Украины зарим улстөрч “Усик хулчгар амьтан. Тэр Москвад ялаад рингэн дээрээс “Украин мандтугай”, “Баривчлагдсан украинчуудыг суллахыг шаардаж байна” гэж хашгарах ёстой байсан” гэж ярьсан юм.
Харин Усик энэ талаар “Миний хулчгар яах вэ. Ахмад настны тэтгэврийн хэмжээг нэмээд, ард түмэнд инээмсэглэлийг нь эргүүлэн өгөөч, улстөрчдөө. Одоо Украинд инээмсэглэл алга болсон. Бас нэг юм хэлэхэд миний эх оронд энх тайван байдлыг нь буцаан өгөөч” гэж хэлсэн байна.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
13 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
15 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
18 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
48
23
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.