Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Роналду, Балотелли зэрэг үнэтэй машинаа ослоор эвдэлсэн од хөлбөмбөгчид

Английн “Манчестер Юнайтед” багт тоглож байхдаа Роналду 300 мянгаар Ferrari машин авсан юм.


ОХУ-ын шигшээ багийн довтлогч Федор Смолов өчигдөр Краснодар хотод машины осолд орж, унаж явсан BMW машин нь эвдэрчээ. M5 First Edition BMW машин нь ОХУ-д 20-хон ширхэг л орж ирсэн 145 мянган долларын үнэтэй машин байжээ.

Ингээд машины осолд орж, үнэтэй сайхан машинаа эвдлэж байсан алдарт хөлбөмбөгчдийг танилцуулья.

Макс МАЙЕР

Германы "Шальке" багийн 20 настай тоглогч АНУ-д амарч явахдаа хурд хэтрүүлж, 600 мянган еврогийн үнэтэй Lamborghini машинаараа замын хашлага мөргөсөн. Машины засвар 400 мянга болсон ч даатгалын компани төлж, Макс 2000 евро төлөөд л салсан. Азаар хэн ч гэмтээгүй билээ.

Артем МИЛЕВСКИЙ

Украины “архичин” хөлбөмбөгч Милевский байнга хэл аманд өртдөг. 2011 онд Киевт Maserati машинаа шатаасан тэрбээр 2013 онд 220 мянган еврогийн Ferrari-гаа эвдэлсэн. Туркт тоглох болоод спорт машинаа ачуултал контейнерээс унаад урд хэсэг нь эвдэрсэн ч Артем засуулсан юм. Гэхдээ баярлаад удаагүй, хэдхэн сарын дараа согтуугаар барьж яваад машинаа дахиж засвар авахгүй болтол нь хэмхэлсэн хүн.

Криштиану РОНАЛДУ

Английн “Манчестер Юнайтед” багт тоглож байхдаа Роналду 300 мянгаар Ferrari машин авсан юм. Харин удалгүй хана мөргөөд машин нь төмрийн хог, Роналду өөрөө эмнэлэгт ачигдсан. Азтай тохиолдлоор л Роналду хүнд гэмтээгүй.

Андрей ШЕВЧЕНКО

2009 оны 12 дугаар сард Шевченко 200 мянган долларын үнэтэй Porsche Panamera Turbo машин барьж яваад мөргөлдсөн. Ослын буруутан нь Honda жийп машины жолооч 24 настай эмэгтэй байлаа.

Андрей ЕЩЕНКО

Краснодарын “Кубань” багийн хамгаалагч Ещенко Nissan GT-R машинаа цагт 170 км-ийн хурдтай жолоодож яваад замын хашлага мөргөж, шонг унагаасан. Яаж амьд үлдсэн юм бол гэж бүгд гайхаж байв.

Марио БАЛОТЕЛЛИ

Италийн сахилгагүй од Марио хоёр удаа осолд орсон. "Манчестер Сити"-д тоглож байхдаа тэр мөргөлдөж, Замын цагдаагийн газраас буруутан нь Марио гэж тогтоосон. "Бентли" машин будаа болсон. Дараа нь Италид Audi R8 унаж яваад замын гэрэл хүлээлгүй гарч давхиад мөн л осол.

Бальде КЕЙТА

19 настайдаа л тэр 250 мянган долларын Lamborghini унаж байлаа. Харамсалтай нь хэдхэн сарын дараа хурд хэтрүүлж, хана мөргөөд машингүй болсон.

Артуро ВИДАЛЬ

2015 оны Америкийн Цомын тэмцээний үеэр Артуро эхнэртэйгээ цуг Ferrari машинтай явж байгаад мөргөлдсөн. Эмнэлгийн шинжилгээгээр Видаль согтуу байсан нь тогтоогдсон байна. Эрхээ хасуулсан Артуро хохирогчид шинэ машин, 14 мянган евро өгсөн.

Уэйн РҮНИ

Уэйн Рүни машинаа хайрлаж хамгаалдаггүй этгээд. 30 нас хүртлээ тэр Aston Martin (170 мянган фунт), Range Rover (65 мянган фунт), Escalade (40 мянган фунт), Lamborghini Gallardo (175 мянган доллар) эвдсэн.

Никлас БЕНДТНЕР

Никлас машин барихдаа анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй. Аавынх нь хэлснээр анхаарлаа төвлөрүүлэх гэж тэрбээр хэдэн цаг дугуй унаж, дадлага хийдэг байсан гэнэ. Гэвч энэ эмчилгээ үр дүнгээ өгөөгүй. “Арсенал-д байхдаа  Бендтнер осолд орж, Aston Martin машин нь авах юмгүй болсон.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
17 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
48
18
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.