Хайх зүйлээ бичнэ үү

мин

Хуавей ухаалаг утасны зах зээл дээрх борлуулалтаараа iPhone-ийг давжээ

Тэд чадаж байна.


Өнгөрсөн хагас жилийн хугацаанд Хуавей 54 сая гар утас борлуулж, өнгөрсөн жилээс 40 хувь илүү үзүүлэлт үзүүлж чаджээ. Энэ нь зөвхөн Эппл (Apple) компанийг даваад зогсохгүй зах зээлийг тэргүүлэгч Самсунг (Samsung) брэндтэй ойртон очих боломж өгсөн юм. Самсунг өнгөрөгч хагас жилд 70 сая гар утас борлуулсан бөгөөд өмнөх жилийнхтэй харьцуулахад 10 хувь буурсан үзүүлэлт юм. Харин Эппл 41 сая гар утас худалдаалсан юм. Ингэснээр Хуавей дэлхийн ухаалаг гар утасны зах зээл дээрх ХОЁР ДАХЬ хамгийн том үйлдвэрлэгч болж байна.

Хямд үнээр сая сая гар утсыг Азийн орнуудад зарж чадсан нь тэдний энэ амжилтын гол нөлөө юм гэж хүмүүс хэлж байна. Мөн зөвхөн Азийн орнуудаар тогтохгүй Европ, Африк зэрэг улсуудад эрчимтэй зарагдаж эхэлсэн.

АНУ-ын хувьд Хуавей гар утаснуудыг тэр болгон хэрэглэхгүй байгаа нь, мөн албан бус ёсоор хориглосон нь мэдээлэл алдагдах аюултай гэсэн ярианаас үүдсэн хэрэг байлаа. Гэхдээ Хуавей мэдээлэл алдагдах ямар ч боломжгүй гэж мэдэгдэл хийсэн юм. хэрэв Хуавей энэ байдлаараа АНУ-ийг оролцуулалгүйгээр хоёрт загсаж байгаа юм бол бусад улсуудад эрчимтэй зарагдаж эхэлбэл тун удахгүй зах зээлийг эзлэх боломжтойг ч шинжээчид ярьж байна.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
22 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
3
30
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.