Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Эх халим нас барсан тугалаа орхилгүй 9 дэх хоногтоо дагуулан явж байна

Уй гашуу амьтдыг ч хүртэл нөмөрдөг.


Тэйлор Шедд гэх судлаач эрхэм өнгөрсөн мягмар гарагт халим хамгаалах хуулийн дагуу 5 цагийн турш J35 нэртэй халимыг эрж хайж байжээ. Харин халимыг олох үед тэр өөрийн үхсэн тугалаа авч явж байсан байна. Маргааш өдөр нь дахин очиход ч мөн тэр тугалаасаа холдоогүй байлаа. 

"J35 ес дэх хоногтоо тугалаа авч явж байна. Авч яваа тугал нь гарцаагүй нас барсан байсан" гэж Шедд сэтгүүлчдэд мэдэгджээ. 

Уг халим 20 настай бөгөөд нас барсан тугалаа толгойгоороо эсвэл заримдаа хамраараа түлхэн явж байгаа аж. Мөн энэ төрлийн халим ердөө 75 үлдсэн гэсэн тоо баримт байдаг байна.

"Тэр өнгөрсөн 9 хоногт тасралтгүй сэлж байна. Үнэхээр гунигтай. Би түүний юу мэдэрч байгааг ч төсөөлж чадахгүй нь. Тугалаа төрүүлээд удаагүй байж алдсан боловч орхиж чадахгүй, авч явсаар байна. Тэр амьд амьтан. Бас тэр тугалынхаа араас гашуудаж байна" гэж одоо ч халимыг даган яваа Шедд хэлжээ. 

Судлаачдын хэлж байгаагаар халим одоо болтол сэлсээр байгаа нь түүний эрүүл мэнд сайн байгаагийн шинж гэнэ. "Би түүнийг харах болгондоо сэтгэл тайтгарахыг мэдэрдэг. Тэр гашуудаж байгаа ч ядаж л эрүүл мэнд нь зүгээр байгаа гэсэн үг. Гэхдээ дараа нь тугалыг нь харах мөчид бидэнд маш хэцүү санагддаг. Эх халимыг харахаар сэтгэл үнэхээр их өвдөж байна. Түүний энэ байдал бол гашуудлын илрэл. Бид J35-ийг цаашид дагасаар байх болно. Бид түүнийг хамгаалах хэрэгтэй."

Мөн халим судалгааны ажилтан Майкл Весс, "Энэ бол нас барсан тугалаа дагуулан явсаар байгаа хамгийн урт тохиолдол" хэмээн хэлсэн юм. Халим одоо ч гэр бүлээ даган, үхсэн тугалаа орхилгүй сэлсээр байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.12.27
Хятадууд Украинд бөхөн үржүүлнэ
2
2018.12.06
ФОТО: Анч шувуудын Азийн АШТ
3
2018.12.04
Амнаасаа чоно хоололдог өвөрмонгол бүсгүй алдаршив
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
39
30
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.