Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

"Game of Thrones"-ийн төгсгөлийн наймдугаар бүлгийн тухай мэдэх ёстой бүхэн

Наймдугаар бүлэг ирэх онд гарна.


1. "Game of Thrones" цувралын төгсгөлийн наймдугаар бүлэг 2019 оны ЭХНИЙ ХАГАС улиралд гарах нь тодорхой болсон.

2. Пост продакш хэсэг дуусах дөхсөн бөгөөд хүмүүс 2019 оны ДӨРӨВДҮГЭЭР сард гарах өндөр магадлалтай гэж үзэж байна.

3. Энэ бүлэг бусад бүлгүүдтэй харьцуулбал бага ангитай байж магадгүй ч, хамгийн урт зураг авалт хийсэн бүлэг болж байна.

4. Дейнерис Таргариены дүрийг бүтээсэн Эмилиа Кларк наймдугаар бүлгийн тухайд, "Төгсгөл нь ихэнх хүмүүст тийм ч их таалагдахгүй л болов уу" гэж хэлж байсан юм. Харин дараа нь өөр нэгэн яриандаа тэр, "Хүмүүс хашхирч, 'би ийм л зүйл хүсэж байлаа' гэж хэлэх болно" хэмээн дурдсан байна. "Зарим хүмүүс харин 'мм?' гэх байх. Тэр тусмаа манай ээж." Мөн тэр төгсгөлийн хэсгийн зураг авалтанд хэдийн орсон гэжээ.

5. Мөн гарцаагүй, хамгийн урт, нүсэр тулааны хэсгүүд багтсан байгаа.

6. Мөн ирэх онд дуусах "Game of Thrones" цувралд "spin-off" буюу дагалдах ангиуд байх өндөр магадлалтай гэжээ. Тухайн үйл явдал дээр тулгуурласан цоо шинэ өөр ангиуд, өөр өнцөг гэж хэлж болох юм. 

7. Шинэ бүлэг гарах хугацаа яагаад 2019 он болж, удсан тухайд зураг авалтын багийнхан болон найруулагч нар, "Бид энэ удаад өөрсдийн чадах бүх зүйлээ хийж, илүү гайхалтай болгохыг хүссэн. Хүмүүст таалагдана гэж найдаж байна" хэмээн хэлсэн байна. 

8. Өнгөрсөн онд шинэ ангиуд хулгайн бичлэгээр түрүүлэн гарч байсныг бүгд мэдэх байх. Харин энэ удаа тэр аюулаас сэргийлэн олон янзын өөр хувилбараар зураг авалтыг хийж байгаа аж.

9. Долдугаар бүлэг 2016 оны наймдугаар сард зураг авалтаа хийж эхлэн, 2017 оны долдугаар сард нээлтээ хийж байсан. Харин наймдугаар бүлгийн зураг авалт 2017 оны аравдугаар сард эхэлсэн юм. 

10. Софи Тюрнер, Санса Старкийн дүрийг бүтээсэн жүжигчин маань энэ бүлгийн тухайд, "Дүүрэн урвалт, дүүрэн дайн, аюул ослоор дүүрэн бүлэг" гэж ярьсан байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.02.23
Шибатаяма ояката: Хакүхог дэвжээ удирдах чадваргүй гэж үзсэн
2
2024.02.25
Бүсгүйчүүдэд үзэн ядагддаг 9 төрлийн залуу
3
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
1 цагийн өмнө
Нохойтой харьцах нь хүнийг тайвшруулж, төвлөрөхөд тусалдаг болохыг тогтоожээ
2
1 цагийн өмнө
Playlist: Оройн цагаар сонсоход тэс ондоо мэдрэмж төрүүлэх 12 дуу
3
21 цагийн өмнө
Саналын хайрцаг руу будаг асгаж, шатаахыг завдсан иргэдэд эрүүгийн хэрэг үүсгэжээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
0
15
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.