Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Конор уу, Хабиб уу? Өстөн дайснууд тулалдах боллоо

Tулааны хувь заяа Хабиб Конорыг унагааж чадах эсэхээс шалтгаална.


Холимог тулааны UFC холбоонд сүүлийн 2 жилд болоогүй супер тулаан биелэлээ оллоо. Хэдэн жил яригдаж, тулааны урлаг сонирхогчдын тэсэн ядан хүлээж байсан тулаан гэж хэлэхэд болно. Ирландын Конор МакГрегор, Оросын Хабиб Нурмагомедов нар 10-р сарын 6-нд Лас Вегаст болох UFC 229 тэмцээнд гар зөрүүлнэ.

Энэ хоёр тамирчин спортын талбайд нүүр тулж байгаагүй ч рингний гадна хэд хэдэн удаа тулаад авсан тамирчид. Сонин хэвлэлээр муудалцахаас гадна Конор Хабибийн сууж явсан автобусанд халдлага үйлдэж, шүүхээр шийтгүүлсэн. Хэн хэн нь нэгийгээ доош нь хийж, муулсаар ирсэн тамирчид одоо торон дотор жинхэнэ хүч чадлаа үзүүлэхээр боллоо. Өстөн дайснуудын тулаан гэдгээрээ бас олны анхаарлыг ихэд татаж байгаа юм.
Конор МакГрегор 2016 оны 11 дүгээр сард Эдди Альваресийг ялснаасаа хойш октагонд гараагүй байгаа. 2017 оны наймдугаар сард боксын дүрмээр мэргэжлийн боксчин Флойд Мейведертэй тоглож, техникийн нокатуаар ялагдсан ч 100 сая долларын орлого олсон юм. Бүтэн хоёр жил тэмцээнд ороогүй тул холбооноос аваргын бүсийг нь цуцалсныг 4-р сард Нурмагомедов Яквинтаг ялснаар эзэмших болсон билээ. Энэ бол аваргын бүсээ хамгаалах түүний анхны тулаан.  

Тулаан зохион байгуулахаар талууд гэрээ хийхэд гол яригдсан зүйл нь мөнгө. 1 тоглоод 100 сая доллар авч байсан Конор бага мөнгөөр тулалдахгүй нь ойлгомжтой. Аваргын бүсийг эзэмшигч Хабиб ч мэдээж амьдралдаа тохиолдсон хамгийн их мөнгө олох тулааныг алдахыг хүсэхгүй. Хабиб “Би өөрийгөө UFC-д ашиглуулахгүй. Надад 200 мянган доллар өгөөд зодолдуулна гэж бодож байгаа бол санасны гарз. Орлого олох тэмцээн зохион байгуулахыг хүсч байгаа бол надад ч гэсэн их мөнгө өг” гэж хэлсэн. Түүний менежер  Али Абдель-Азиз “Хабиб 10 сая доллар энэ тулаанаас авах эрхтэй” гэж хэлсэн. Харин UFC Конороос өөр тамирчинд ийм их мөнгө төлж байсан түүх байхгүй.

Конор МакГрегор бол UFC холбооны мөнгөний машин, супер од. Түүний тулаан маш сайн зарагддаг. Холимог тулааны хамгийн их орлого олсон 3 тэмцээн бүгд Конорын оролцсон тэмцээн байна. Конор МакГрегор Эддитэй хийсэн сүүлчийн тулаандаа 3.6 сая доллар авсан бол Хабиб Эл Яквинтаг ялж, аварга болоод 500 мянган доллар л авсан.
Гэхдээ хэн хэдэн доллар авахаас үл шалтгаалан, цус асгаруулсан “зодоон” болох нь ойлгомжтой. Хабиб эрсдэл хийхийг хүсдэггүй, хэвтээ барилдаж тулалдахыг илүүд үздэг тул түүний тулааныг сонирхолгүй гэж үзэх хүн олон. Харин Конор уйтгартай тулалдаж байсан түүх байхгүй. 21 ялалтынхаа 18-ыг тэр хүнд цохилтоор ялсан. Гэхдээ Конор бөхчүүдтэй тааруу тулалддаг бол Нурмагомедов цохилт тааруу. Ингэхээр тулааны хувь заяа Хабиб Конорыг унагааж чадах эсэхээс шалтгаална. Босоогоос Хабиб ялах магадлал бага байгаа ч тэр өөртөө тун итгэлтэй байгаа. Тэрбээр “Би тоглолтыг цагаас өмнө дуусгах боломж гарсан ч ашиглахгүй. Би түүнийг бүтэн 5 үе, 15 минут зодно. Конорт даруу бай гэсэн хичээл зааж, зүгээр нэг зодох биш нүүрийг нь эрэмдэглэнэ. Нүүрнээс гадна сэтгэл санааг нь няцалж хаях болно” гэсэн тун том мэдэгдэл гаргаад байгаа.

Хабиб Нурмагомедов

Нас: 29
Төрсөн газар: Сильди (Дагестан, ОХУ)
Тулааны тоо: 26
Ялалт: 26
Ялагдал: 0

Конор МакГрегор

Нас: 30
Төрсөн газар: Дублин (Ирланд)
Тулааны тоо: 24
Ялалт: 21
Ялагдал: 3

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.02
Дэлхийн хамгийн агуу тулаанч эмэгтэй Аманда Нуньес
2
2019.01.01
Видео: Флойд япон "жаалыг" зодоод 9 сая доллар авлаа
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
Өчигдөр
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
19
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.