Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Даамчид Эрхүүгийн тэмцээнд түрүүллээ

Монголын баг нийлбэр дүнгээр 39 оноо авч анхны тэмцээний ялагчаар тодорлоо


Эрхүү муж - Монголын даамчдын нөхөрсөг уулзалт тэмцээн энэ сарын 2-3-ны өдрүүдэд Иркутск хотын шатрын төв клубт зохиогдлоо. Тэмцээнд Эрхүү мужийн хоёр, Монгол, Буриадын багууд орос болон зуун буудалт даамаар өрсөлдөв. Эрхүү мужийн багийг Иркутск, Ангарск, Усть-Орда, Новонукутскийн багууд бүрдүүлсэн.

Дөрвөн баг тойргийн журмаар тоглоход Монголын баг нийлбэр дүнгээр 39 оноо авч анхны тэмцээний ялагчаар тодорлоо. Манайхан зуун буудалт даамын төрөлд боломжит 24 онооноос 22.5-ыг (21 хожиж, 3 тэнцсэн) авсан бол орос даамын төрөлд ч өрсөлдөгч багуудаа бүгдийг нь хожиж 16.5 оноогоор тэргүүлсэн юм.

Удаах байранд 29.5 нийлбэр оноогоор Эрхүү мужийн I баг, 16 оноогоор Эрхүү мужийн II баг, 11.5 оноогоор Буриадын багууд орлоо.

Уулзалтын төгсгөлд зохиогдсон блиц тэмцээнд эрэгтэйчүүдээс ОУИМ Г.Ганжаргал, ОУИМ Р.Манлай, Денис Филатов, эмэгтэйчүүдээс ДДХДМ Б.Мишээл, ДДХМ Э.Хүслэн, СМ Е.Ариунзаяа нар медалийн эзэд болцгоов.
Тэмцээний үеэр бүс хамтын ажиллагааны талаар тохиролцож, Монголын даамын холбооноос ирэх онд зохиогдох ТТДС-ийн нэрэмжит тэмцээн болон 64 буудалт даамын УАШТ-д тус бүс нутгийн даамчдыг оролцохыг урилаа.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Amélie” ба хувь тавилан
2
19 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
3
19 цагийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
санал болгох
1
21 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
10
43
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.