Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Барак Обамагийн "Гэрлэхээсээ өмнө асуух 3 асуулт" зөвлөгөөг та бүхэнд

Богино атлаа чухал үгс.


АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама эхнэртэйгээ 26 жил орчим хугацаанд ханилсан. Тийм ч учраас тэрбээр хүмүүсийн хувьд хайр дурлалын хамгийн үнэтэй зөвлөгөө өгч чадах хүн байж чадна. "Yes We (Still) Can" номын зохиолч, ерөнхийлөгчийн ахлах зөвлөх байсан Даниэль Пфайфферт Барак Обама ийм нэгэн зөвлөгөө өгч байжээ.

Даниэль Пфайфферын бичсэн намтар дээр:

"Тэгэхээр та нар нэг гэрт орохоор шийдсэн юм биз дээ? Энэ эмэгтэй мөн байх нь." Обама өөрийнх нь ажлын хүрээнд үүсч бий болсон зуу зуун хүмүүсийн харилцаа, хайр дурлалд үнэхээр бахархалтай ханддаг байлаа. Жишээ нь 2016 онд би Барак Обамагийн дор ажиллаж байгаад уулзаж, танилцсан хүмүүсийн 4 өөр хуримд очсон. Тэр хуримуудын нэг нь минийх байсан юм. 

Тэр цааш, "Гэрлэх гэж байгаа хүн бүхэнд өгдөг зөвлөгөөгөө би хэлье. Тэр үнэхээр чиний сонирхлыг байнга татсаар байдаг сонирхолтой хүн мөн үү?"

Би эхлээд асуултыг нь ойлгосонгүй будлиж орхив. Гэхдээ түүнд ямар нэгэн санаа байгаа болоод л ингэж асууж байгаа гэдгийг нь би мэдсэн юм.

"Чи бусад ямар ч хүнээс илүү тэр хүнтэйгээ хамт ихэнх цагийг өнгөрүүлэх болно. Бас түүний хэлж буй үгийг сонсохыг хүсэхээс илүү чухал зүйл гэж байхгүй."

"Тэр чамайг инээлгэж чаддаг уу? Хүүхэдтэй болохыг хүсэж байгаа эсэхийг чинь мэдэхгүй юм. Гэхдээ хүсэж байвал, тэр сайн ээж болж чадна гэж бодож байна уу? Амьдрал урт. Урт үргэлжлэх энэ замын турш хамгийн чухал зүйлс бол энэ."

Онгоц газардаж, дэлхий дахин биднийг гарч ирэхийг хүлээж байлаа. Би ерөнхийлөгчид, "Ховли гайхалтай сонирхолтой, надаас ч хөгжилтэй, бас гайхалтай сайхан ээж болж чадна" гэж хэлсэн юм. 

"Тэр зөв хүн чинь мөн юм шиг сонсогдож байна. Чи азтай юм" гэж Обама надад онгоцноос гарч явахдаа хэлсэн. Жилийн дараа Ховли бид хоёр сүй тавьсан. Энэ бол одоо миний хүн бүхэнд өгөх зөвлөгөө болсон. Обамагийн хэлсэн тэр зөвлөгөө.

Тэр чиний сонирхлыг ямагт татдаг сонирхолтой хүн мөн үү?

Тэр чамд хөгжилтэй санагддаг уу?

Тэр ирээдүйд гайхалтай сайхан ээж/эцэг болж чадах уу?

Хэрэв тийм бол, тэр хүн чиний заяаны хайр мөн.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
2
2019.01.02
Баярын дараа үлдсэн хоосон шилийг ашиглах 3 арга
3
2018.11.30
Хүүхэд насандаа хүнд хэцүү амьдрал туулсан хүмүүст л байдаг 5 давуу тал
санал болгох
1
10 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
45
25
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.