Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Кайли Женнерийн 2018 оны цэвэр хөрөнгө хэд вэ?

Тэр бол залуу тэрбумтан.


Кайли Женнер нь Кардашьян-Женнерийн гэр бүлийн хүмүүсээс хамгийн баян нь болжээ.
20 настай залуу бизнесмэн Кайли, реппер Травис Скотт нар саяхан хүүхэдтэй болсон юм. Тэдний охиныг Сторми гэдэг.

 

 

 

Хамгийн сүүлд интернэтээр шуугиулсан мэдээ бол, Кайли Женнер хамгийн залуухан тэрбумтан болсон явдал байлаа. Марк Цукерберг түүнээс өмнө хамгийн залуудаа тэрбумтан болсон хүн буюу 23 насандаа тэрбумтнуудын эгнээнд шилжсэн хүнд тооцогддог байсан юм.



 

Түүний “Kylie Cosmetics” компанийн үнэлэмж 900 сая ам.доллар хүрсэн бөгөөд АНУ-ын “Forbes” сэтгүүлээс “Өөрийн хүчээр амжилтад хүрч чадсан хамгийн баян эмэгтэйчүүд” жагсаалтад орсон хамгийн залуухан эмэгтэй болсон юм.



 

Түүний гоо сайхны бүтээгдэхүүнүүд дэлхий дахинд алдартай. Уруулын будаг, гэрэлтүүлэгч, нүдний тень зэрэг нь хэдхэн минутын дотор л зарагдаж дуусдаг байна.



 

“Kylie” брэнд байгуулагдаад эхний 18 сарын дотор 420 сая ам.долларын үнэ бүхий бүтээгдэхүүн зарж борлуулжээ.



 

Ким Кардашьян 175 сая ам.долларын хөрөнгөөр хоёрдугаар байранд орж байна. Дараа нь найз залуу Тристон Томпсонтойгоо анхныхаа хүүхдийг өлгийдөн аваад буй Хлои жагсжээ.



 

Ким, Хлои болон Кардашьян - Женнерийн гэр бүлийн бусад гишүүдийн хөрөнгө:



 

Ким Кардашьян - 175 сая ам.доллар
Хлои Кардашьян - 40 сая ам.доллар
Кортни Кардашьян - 35 сая ам.доллар
Кендалл Женнер - 18 сая ам.доллар
Роб Кардашьян - 6 сая ам.доллар

 



Кайли LOVE сэтгүүлд өгсөн ярилцлагадаа өөрийн брэндийн ирээдүйн талаар ингэж ярьжээ.

 


 

"Би яг үнэндээ хөлийнхөө хурууг ч дүрж амжаагүй байна. Надад гаргаж амжаагүй өчнөөн бүтээгдэхүүн байгаа. Үүнд хэдэн жил шаардагдах болно. Би энэ брэндийн төлөө маш их хөдөлмөрлөсөн. Гэхдээ би үүнийг мөнгө олохын тулд хийгээгүй. Би мөнгөний тухай огт бодож ч байгаагүй" гэж хэлжээ.
 


 

"D’Marie Analytics" хэмээх нийгмийн мэдээллийн хэмжилтийн компаниас
Кайли Женнерийн олон нийтийн сүлжээ 1 сая фунтээр үнэлэгддэг болсон гэж дүгнэсэн байна.

 


 

Одоо Кайли Женнер дуучин Бейонсегоос бага дагагчтай боловч олон нийтийн сүлжээнд илүү нөлөө үзүүлж чадах од болжээ. Нэгэн жишээ дурдвал, Кайли анхны хүүхдээ төрүүлснээс хойш хийсэн 11 минутын сэтгэл хөдөлгөм бичлэг нь олон нийтийн сүлжээнд 5 сарын турш шуугиан тарьж чадсан юм.
                                                                                                   

           Мэдээг бэлтгэсэн: С.Ариунзаяа
 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
18 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
11
14
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.