Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Монголд цахим халдлага ТОМ АЮУЛ болсныг илтгэх 13 жишээ

Анхааралтай байна уу.


Цахим халдлага гэх аюул зөвхөн гадаадын улс оронд тохиолддог гэж боддог үе ард хоцроод байгаа юм. Хэрэв та анзаарч байгаа бол манай улсын олон нийтийн сүлжээнд байнгын цахим халдлага болж байна. Үүнийг янз бүрийн жишээн дээр авч үзье. 

1. 

2.

3.

4.

5.

6.

7.

8. Ikon сайт дээр гарсан нэгэн ярилцлага дээр цахим халдлага асар их байгааг онцолсон юм.

9. 

10. 

11.

12.

13. 

Цахим халдлагаас хэрхэн сэргийлэх вэ?

1. Та үйлчилгээний байгууллагад тооцоо хийхдээ пин кодоо хэлэхгүй байж болно. Тийм эрх бий. Картынхаа пин кодыг хэлснээр хакердуулах эрсдэлд орж байна гэсэн үг.

2. Цахим гэмт хэрэгтнүүд ресторанд зөөгчөөр ажилд ороод картын мэдээлэл хуулж авах тохиолдлууд цөөнгүй.

3. Твиттэр, Фэйсбүүк зэрэг сошиал хэрэгслийнхээ нууц үгийг, банкны картын нууц үгтэйгээ адилхан байлгаж болохгүй. Хакердуулах аюултай. Аль алиных нь нууц үгийг ойр ойрхон сольж байх хэрэгтэй.

4. Харилцагчид гар утсаар төлбөр тооцоо хийх болсонтой холбоотойгоор хакерууд түүгээр нь дамжуулж байнга халдлага хийдэг. Тиймээс утасныхаа нууц үгийг хамгаалах нь чухал, хакеруудаас сэргийлж утсан дээрээ хамгаалалтын программ суулгах хэрэгтэй. Тэгж байж олон төрлийн халдлагаас сэргийлж чадна.

5. Сошиал орчинд санал асуулга, сугалаа зэрэг хуурамч мэдээлэл тарааж, нууц үгийг нь хакердах тохиолдол гарч байна. Нийт 50 иргэн рүү мэдээлэл явуулж, 7000 хүнийг хакердсан жишээ байна. Тиймээс "Өөрийгөө сориорой", "Таны индиан нэр юу вэ?", "Та урьд насандаа хэн байсан бэ?", "Та хэзээ гэрлэх вэ?" зэрэг асуулгууд руу орж нууц үгээ алдахгүй байх хэрэгтэй.

6. Тухайн хүний мэдээллийг хакердсан хүн банк руу өмнөөс нь мэйл бичээд нууц үгийг нь авсан тохиолдол гарсан. Ингэж зургаан сая төгрөгөө алдсан эмэгтэй бий.

7. Шинэ технологи ашиглаад хакердаад байна гэж хэлж болохгүй. Хуучин технологи ашиглаж хакердаж байгаа.

8. Картын үнэ цэнэ нэмэгдэх тусам кибер халдлага хийдэг хакеруудын үйлдэл өмнөхөөсөө боловсронгуй болдог. Гэмт хэрэгтнүүд хэрэглэгчээс нэг алхам илүү явж байдаг. Төлбөрийн системд ямар сул тал байгааг үргэлж хянаж байдаг.

Кибер гэмт хэрэгтнүүд хар тамхи зарахаас их мөнгийг цахим халдлагаас олж байна.

Холливүүдын кинонуудад хакеруудыг харанхуйд ажиллдаг, ямар ч найзгүй, компьютерт донтсон байдлаар дүрслэх нь элбэг. Хакерууд хаа сайгүй байх болсон бөгөөд 14-35 настай. Ихэнх хакерууд насанд хүрээгүй. Тэдний дараагийн бай нь зочид буудал, төрийн байгууллагууд, барилга, боловсролын салбар.

Нийт халдлагын 90 хувь иргэд рүү чиглэжээ.

Олны танил одуудын видеог бүүнээ. "Бритни байшингаас үсэрчээ" гэсэн гарчгийг хараад, сэтгэл хөдлөлдөө бүү авт. Энэ бол вирус. Жүжигчин Сандра Буллок, дуучин Бритни, Тэйлор Свифт нар хамгийн аюултай одууд.
Хакерууд таны картыг хар захад ямар үнээр худалддагийг мэдэх үү? 50 ам.доллараар зардаг. 

Иргэд зочид буудал, кафед ороод үнэгүй wifi ашиглаж, данс, картын мэдээллээ алдан, хакеруудын өгөөш болдог.
Би баян биш, би алдартай биш юм чинь цахим халдлагад өртөхгүй гэж бодох нь буруу юм байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
14 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
15 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
15 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
33
34
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.