Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

ФОТО: Enjoy Summer Festival-ийн онцлох агшнууд


Шангри-Ла Худалдааны төв болон Шангри-Ла Зочид буудлаас хамтран энэ жил хоёр дахь удаагаа долоо, наймдугаар сард Enjoy Summer Festival-ийг зохион байгуулж байна. Зуны зугаатай өдрүүдийг илүү хөгжилтэй болгож буй уг арга хэмжээний өнгөрсөн долоо хоногийн хөтөлбөрт Ub Comedy Club-ийнхан оролцсоноороо онцлог байв. Тэдний хөгжилтэй яриаг сонсохоор их хотын цоглог залуус олноороо цугласныг доорх фото сурвалжлагаас сонирхоорой. 

Enjoy Summer Festival-ын бас нэг онцлог нь задгай талбайд найз нөхөдтэйгээ тухлахдаа Шангри-Ла Хотелын хоолыг хямдралтай үнээр амталж болох давуу тал байв. Тус зочид буудлын хоёрдугаар давхарт байрладаг Naadam болон дөрөвдүгээр давхарын Hutong рестораны хоолыг энэхүү арга хэмжээнд ирсэн зочид сонирхсон юм. Мөн Шангри-Ла Худалдааны төвд байрладаг зоогийн газрууд ч өөрсдийн байраа задгай талбайд эзэлсэн байв.  

Шангри-Ла Худалдааны төвийн зүгээс фестивальд оролцож буй зочдынхоо дунд фэйсбүүкийн фото зургийн уралдаан зарласан. Зургийнхаа тайлбарт #EnjoySummer #ShangriLaUB #MildCosmetics #Grease гэх хэштагийг бичсэнээр уралдаанд оролцох эрхтэй болсон. Нэг цагийн дотор хамгийн олон like авсан зурагтай гурван оролцогчийг MILD Cosmetics брэндээс 100 мянган төгрөгийн худалдан авалт хийх эрхийн бичгээр шагнасан юм. 

Хөтөлбөрийн дагуу бямба гарагийн/2018.08.04/ 18.30 цагаас Ub Comedy Club-ийнхан тайзан дээр гарч ирэв. Тус клубын гишүүн Батаа өөрийгөө зарлан тайзан дээр гарч ирэхэд л үзэгчид инээж эхлэв. Комедигийнханы хэлснээр энэ удаагийн үзүүлбэр хамгийн бага хараалын үгтэй байв. Задгай талбай дахь үзүүлбэр учраас бусад хошигнолыг ч бага ярина гэдгээ анхнаасаа хэлсэн юм. 

Ханугийн ээлж ирэхэд тэр:

"Битгий лайв хийгээрэй, гуйж байна" гэсээр яриагаа эхэлсэн. Тиймээс тэдний хошигнолоос энэ удаагийн сурвалжлагадаа эш таталгүй орхих хэрэгтэй бололтой. 

Гэхдээ шипи болгоод Төөгөөгийн үзүүлбэрээс сонирхуулъя. Үзэгчдийн дунд "Хэн сайн комеди хийх вэ" тэмцээнийг зохион байгуулсныхаа дараа Төөгөө оролцогчдыг зоригжуулж дараагийн Ub Comedy Club-ийн тэмцээнд оролцохыг уриалж байгаа нь энэ. 

Үдшийн 21.00 цаг хүртэл Ub Comedy Club-ийн зургаан гишүүн тайзнаас үзэгчдийг баясгаснаар тэдний үзүүлбэр өндөрлөв. Үргэлжлээд  DJ Billy зочдын үдшийг сонирхолтой хөгжмөөр мялааж, гурав дахь удаагийн Enjoy Summer Festival өндөрлөсөн юм. Харин энэ долоо хоногийн амралтын өдөр зугаатай зуны хамгийн сүүлчийн фестиваль Шангри-Ла Худалдааны төвийн задгай талбайд болох товтой байна. 

Уншигч та энэ фестивальд оролцохыг хүсвэл ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Энэ бямба гарагт/2018.08.11/ Enjoy Summer Festival-д найз нөхөдтэйгээ оролцохыг хүсвэл mention хийхээ мартав аа. Enjoy Summer Festival-д энэ долоо хоногт Voice Mongolia шоуны оролцогчид оролцох юм байна лээ шүү. 

Фото: 

Гэрэл зургийг: З.Энхмөнх, О.Пүрэв

 

Хамгийн их уншилттай
1
2024.02.23
Шибатаяма ояката: Хакүхог дэвжээ удирдах чадваргүй гэж үзсэн
2
2024.02.25
Бүсгүйчүүдэд үзэн ядагддаг 9 төрлийн залуу
3
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
холбоотой мэдээ
1
7 минутын өмнө
Тамаваши Японы иргэншил авлаа
2
10 минутын өмнө
Их мастер Б.Мөнгөнтуул Буриадад явагдсан түргэн тоглолтын олон улсын тэмцээнд түрүүллээ
3
16 цагийн өмнө
Аав хүний хайрыг мэдрүүлэх “Хүүдээ бичсэн захидал” номын 10 үнэт эшлэл
санал болгох
1
19 цагийн өмнө
Саналын хайрцаг руу будаг асгаж, шатаахыг завдсан иргэдэд эрүүгийн хэрэг үүсгэжээ
2
22 цагийн өмнө
АНУ-ын номын сангууд номын төлбөрийн оронд муурын зураг авахыг зөвшөөрчээ
3
4 өдрийн өмнө
Эрчүүдийн зүрх сэтгэлд хамгийн гүн тусах 22 романтик кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
12
14
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.