Хайх зүйлээ бичнэ үү

мин

Гар утсаар банкны үйлчилгээг АЮУЛГҮЙ, найдвартай авах 5 арга

Мэдээллээ алдахаас зайлсхийнэ үү.


Өдөр ирэх тусам бидний хувьд ямар нэгэн үйлчилгээ авах, төлбөр тооцоо хийхэд илүү амар болж байна. Тэр тусмаа ухаалаг утсаар дамжуулан хэдхэн үйлдэл хийгээд л мөнгө шилжүүлж, авах боломжтой болсон. Гэхдээ таны дотор нууцхан айдас байдаг. Интернэт ашиглан өөр хэн нэгэн таны мөнгийг авах вий, мэдээллээ алдах вий гэх мэт. Тийм бол ухаалаг утас ашиглан аюулгүй, найдвартайгаар банкны үйлчилгээ авах 5 аргыг зааж өгье.

1. Банкны аппликэйшн суулгах / Аппликэйшныг байнга “update” хийх

Браузер ашиглаж банкны үйлчилгээ авах хэрэггүй. Оронд нь заавал аппликэйшн суулгаарай. Бас “update” хийх нь таны зайлшгүй хийх ёстой зүйл юм шүү. Апп хөгжүүлэгчид таны мэдээллийг хадгалах, илүү сайжруулах олон шинэ зүйлийг нэмдэг тул шинэчлэх хэрэгтэй.

2. Олон нийтийн, үнэгүй Wi-Fi ашиглахаас зайлсхийх

Олон нийтийн Wi-Fi заримдаа ямар нэгэн аюултай вирус, асуудалд өртөх магадлалыг бий болгодог. Та гэрийнхээ ч юм уу ямар нэгэн найдвартай сүлжээ ашиглан гүйлгээ хийж байгаарай.

3. Автомат холбогдолтоос сэргийлэх 

Браузер болон аппликэйшн дээр өөрийн нууц үгээ хэзээ ч хадгалж үлдээж болохгүй. Та хандах болгондоо нууц үгээ хийж шинээр орж байх хэрэгтэй. Автомат холболт буруу хүний гарт орох юм бол нууц үг хийх шаардлагагүйгээр шуудхан таны банкны мэдээлэл рүү орж, янз бүрийн гүйлгээ хийх аюултай байдаг. Утсаа алдлаа гэж бодоход таны бүх зүйл таны утсыг олсон хүнд ил болно гэсэн үг юм. 

4. Төхөөрөмж, гар утасныхаа аюулгүй байдал, бусад аппликэйшнүүдийг анхаарах

Та утсандаа мөрдөх төхөөрөмж суулгавал алдсан ч, ямар нэгэн халдлагад өртсөн ч тэр тухай мэдэх боломжтой болно. Бас найдвартай хамгаалалтын программ суулгаж болно. Янз бүрийн өөр апп татахдаа анхааралтай байгаарай. Хүмүүс заримдаа бөөн вирус, алдаа заасан найдваргүй апп суулгаснаар хамаг мэдээллээ алддаг. Ямар нэгэн тоглоом, янз бүрийн апп суулгахдаа анхааралтай байгаарай.

5. Датагаа цэвэрлэх

Банк янз бүрийн гүйлгээ, үйлчилгээнд зурвас, нэг удаагийн нууц үг зэрэг мэдээллүүдийг явуулдаг. Энэ болгоныг ашиглаж дууссаныхаа дараа устгаж байх хэрэгтэй. Гуравдагч этгээдийн ашиглаж болох янз бүрийн мэдээлэл агуулсан зурвас, мэйл зэргийг устгаарай.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
8 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
4
17
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.