Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Аавуудын тухай өгүүлэх сэтгэл хөдөлгөм 16 кино

Аавуудын баярын мэнд!


1. "Beginners" 2010

Эцэг хүүгийн тухай өнөөгийн үеийг харуулсан, хамгийн үнэн кинонуудын нэг гэдэг. Илүү дутуу чамин хачир байхгүй яг л бодит байдлыг үзүүлж чадсанаараа алдартай.

2. "Bicycle Thieves" (1948)

Энэ киног мөн ч олон кино жагсаалтад дурдаж байсан даа. Хүний сэтгэл хөдлөлийг дээд цэгт нь хүргэж чадах кино. Хэцүүхэн гэр бүлийн амьдрал амьжиргаагаа залгуулдаг ганц дугуйгаа алдсанаар юу болж байгааг та үзэх боломжтой.

3. "The Descendants" (2011)

Уг алдартай драм кино нь эцэг болон охин хүүхдийн хоорондын харилцааг өгүүлдэг. Өсвөр насны асуудалтай охин болоод эцгийн харилцаанд юу өрнөх нь хачирхалтай.

4. "East of Eden" (1955)

Элиа Казан найруулагчийн бүтээлүүд ямагт таагүй, сэтгэл өвтгөм үнэн, гунигтай, сэтгэл хөдлөм байдаг. Энэхүү гэр бүлийн харилцааны тухай өгүүлэх кино нь гарцаагүй түүний хамгийн мундаг бүтээлүүдийн нэг юм.

5. "Field of Dreams" (1989)

Кевин Костнер таны дуртай жүжигчин мөн үү? Тэр энэ киноны гол дүр юм. Танд энэ киноны төгсгөл маш их таалагдаж мэдэх юм. Ямар нэгэн үйл явдал болоход тэр үйл явдал ямар хүнд хэцүү байсан нь дараагийн мөчид мартагдаж орхим тийм л хачирхалтай найруулга бүхий кино юм.

6. "Finding Nemo" (2003)

бүх цаг үеийн хамгийн шилдэг анимэйшнүүдийн нэг. Хүүгээ хайж яваа загас ямар адал явдлуудтай учрах бол гэхээс сэтгэл ямагт хөдөлдөг байлаа. Та яагаад дахиад нэг үзэж болохгүй гэж?

7. "Floating Weeds" (1959)

Настай болон залуу хүмүүс амьдралыг ямар өөр өнцгөөс хардаг болохыг харуулсан кино. Японы кино урлаг цаанаа л нэг зэвүүн байдаг. 

8. "Interstellar" (2014)

Кристофер Нолан уг бүтээлдээ эцэг болоод хүүхдийн харилцааг хөндөж өгсөн байдаг. Энэ бол энгийн нэг драм кино биш. Бүтэн 3 цаг үргэлжлэх шинжлэх ухааны уран зөгнөлт бүтээл бөгөөд танд ихийг бодогдуулах байх.

9. "The Life Aquatic with Steve Zissou" (2004)

Вес Андерсон. Өнгө будаг, дуу хөгжим, дүр, өвөрмөц хийц гээд бүх зүйл энэ найруулагчид байдаг. Гэхдээ энэ бол түүний бүтээлүүд дундаас эцэг, хүүхдийн харилцааг харуулсан мундаг кино юм. Түүний "The Royal Tenenbaums" кино ч бас таны толгойд зурсхийж байгаа биз.

10. "Taken" (2008)

За, үнэхээр адал явдалтай, жинхэнэ холливуд кино. Охиныг нь авч явсан муу хүмүүсийн араас хөөж буй эцэг бол жинхэнэ идеал гэж хэлж болох хүн байгаа юм. Ямартай ч дахин үзэхэд уйдахгүй, адал явдалтай байх болно.

11. "The Tree of Life" (2011)

Асар их зүйл бодуулж, мэдрүүлж, амьдралаа эргэн харахад хүргэх уянгалаг, өвөрмөц кино. Брэд Питт эцгийн дүрийг уг кинонд бүтээх ба эцэг болон хөвгүүдийн харилцааг харуулах болно. Та заавал үзээрэй.

12. "The Kid" (1921)

Чарли Чаплины шилдэг бүтээл. Энэ киноны тухай өмнө нь өөр нэгэн кино жагсаалт дээр дурдаж байсан. Өөрийн хүүхэд мэт бусдын хүүхдийг хайрлах агуу сэтгэл болоод драм, инээдэм хосолсон гайхалтай бүтээл.

13. "The Pursuit of Happyness" (2006)

Жүжигчин Вилл Смит өөрийн хүүтэйгээ хамт Крис Гарднерын бодит амьдралын түүхийг амилуулсан юм. Гайхалтай бүтээл.

14. Train to Busan (2016)

Солонгосын дэлхий дахинд алдартай болж чадсан уг бүтээл аймшгийн болоод уран зөгнөлт төрлийнх юм. Охиноо амьд үлдээхийн төлөө эцэг хүн хамгийн хэцүү үед ч байсан юуг ч хамаагүй хийж чадах байх. Энэ киног үзэж, айдас, гунигаар дүүрэн мөчийг өнгөрүүлээрэй.

15. Cheaper by the Dozen (2003)

12 хүүхэдтэй айл гэхээр ямар сонсогдож байна? Бидний ямар нэгэн байдлаар үзчихсэн л байдаг кинонуудын нэг. Гэхдээ одоо дахин үзэхэд үнээр биширмээр шүү. 12 хүүхэдтэй эцэг, эх. Заавал үзэх ёстой кинонуудын нэг. Тэгээд ч үнэхээр хөгжилтэй!

16. "Life is Beautiful" (1997)

Хэн уйлахад бэлэн байна? Хамгийн шилдэг аавын тухай кинонуудын нэг бол гарцаагүй энэ юм. Үзээгүй хүн бараг байхгүй биз. Хэдий цааш дурдах өчнөөн кино байгаа ч жагсаалтыг ингээд түр орхиж байна. Дараа нь та бүхэнд өөр кино жагсаалт сонирхуулах болно.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
Гэртээ кино үзээд бэлэг аваарай
2
17 цагийн өмнө
Фото: Пак Бу-гомын Инчон стиль
3
Уржигдар
Дэвид Бекхэм жүжигчин Марк Уолбергийг шүүхэд өглөө
санал болгох
1
12 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
11
40
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.