Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Элэгний В, С вирүсын шинжилгээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл

"Эмнэлэгээр хэрхэн үйлчлүүлэх вэ" цуврал нийтлэл танилцуулж байна.


Эмнэлэгээр явж үзүүлэх нь бүхэл бүтэн шинжлэх ухаан, таних мэдэхүйн хичээл шиг санагддаг хүн байна уу? Хаанаас хаа хүрч, ямар эмчээр, яаж эмчилгээ хийлгүүлэхээ мэддэггүй хүмүүс Ub.Life-ийн мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Бид эмнэлэгээр хэрхэн, ухаалаг үйлчлүүлэх зөвлөгөөг цуврал нийтлэлээр хүргэхээр бэлдэж байна. 

Энэ удаа Монгол Улсыг хавдрын хямралд өртсөн орон гэж дэлхий дахинд зарлуулахад гол түлхэц өгсөн элэгний вирүсийг эмнэлэгт хэрхэн хялбар, үнэ төлбөргүй оношлуулах талааарх зөвлөгөөг хүргэж байна. Доорх зөвлөгөөг Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн Нэгдсэн лабораторийн тасгийн эрхлэгч Ц.Дагвасүрэн өглөө. 

Элэгний В, С вирүсийн шинжилгээг хэрхэн, яаж, хямд, хурдан өгөх вэ?

Уншигч та элэгний В, С вирүсийн шинжилгээ өгөхөөр шийдсэн бол энэ мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Шинжилгээ өгөхдөө хамгийн эхлээд өрхийн эмнэлэгтээ хандах хэрэгтэй. Энэ жилийн хувьд Засгийн газраас “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа учраас шууд л өрхийн эмнэлэг явах хэрэгтэй гэсэн үг. Гэхдээ 15-39 настай хүмүүсийн хувьд өрхийн эмнэлэгт Эрүүл мэндийн даатгалын цэнхэр дэвтрээр шинжилгээ өгнө гэдгийг анхаараарай. Өөрийн харъя Өрхийн эмнэлэгийн утасны дугаарыг авахыг хүсвэл ЭНД дарна уу. 

Таны нас дээрх ангилалд багтахгүй бол дараагийн шатны эмнэлэг рүү марш! Бидний ярьж заншсанаар Дүүргийн эмнэлэгт үнэ төлбөргүй В,С вирүсийн шинжилгээ өгч болно. Дүүргийн эмнэлэгийн утас, байршлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу. Шинжилгээ өгөх лабораторийн утас, цагийн хуваарь зэргийн мэдээлэл авахад илүүдэхгүй.    

Элэгний В, С вирүсийн шинжилгээ өгөхөд өлөн байх шаардлагатай юу?

Үгүй. Элэгний В, С вирүсийн шинжилгээг хоногийн аль ч цагт шинжилж болдог. 

Элэгний В, С вирүсийн халдвартай гарсан тохиолдолд дараагийн шатанд хамгийн түрүүнд хэнд хандах вэ?

Хэрвээ элэгний В,С вирүсийн халдвартай гарсан бол хамгийн түрүүнд харьяа Өрхийн эмнэлэгтээ бүртгэл хийлгэх хэрэгтэй. Ингэснээр вирүсийн ачаалал тоолох шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдах эхний алхмаа хийж байна гэсэн үг. Ингээд Дүүргийн эмнэлэгийн дотор эсвэл халдвартын эмчид хандаарай. Эмч таныг вирүсийн ачаалал тоолох шинжилгээнд явуулна. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд энэ онд Эрүүл мэндийн даатгалаар 24 лаборатори вирүсийн ачаалал үнэ төлбөргүй тоолж байна. Гэхдээ 15-39 нас гэх дээрх ангилалд гэдгийг дахин сануулъя.  

Вирүсийн ачаалал тоолох лабораториудын нэрийг харах бол ЭНД дараарай. Дүүргийн эмнэлэгүүдтэй хүснэгт биш шүү. Түүний доорх 24 лабораторийн нэрийг ялгаж хараарай. 

Ингээд вирүсийн ачааллаа тоолуулсан бол шинжилгээнийхээ хариуг бариад Дүүргийн эмнэлэгийн эмчтэйгээ дахин очиж уулзана уу. Эмч цаашид эмчилгээ хийх эсэхийг шийдэхээс эхлээд бусад зөвлөгөөг танд өгнө. 

Сайн мэдээ: В, С вирүсийн халдваргүй гарлаа. Ингээд л болоо юу? 

Баяр хүргэе. Таны элэг эрүүл байх магадлал өндөр байна. Гэхдээ хараахан санаа амарч болохгүй. Учир нь В вирүсийн халдвар авах эрсдэлт хүчин зүйл их байдаг. Халдвартай цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлэх, бэлгийн замаар халдвар авах , олон удаа ашиглагддаг, ариутгал муу хийгдсэн шүдний багаж гэх мэт В вирүсийн халдвар дамжих боломжууд бий. Тиймээс В вирүсийн вакцин хийлгүүлээрэй. С вирүсийн хувьд вакцин байхгүй.

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: THE GUARDIAN | МОНГОЛЫН ЭЛЭГНИЙ ХАВДРЫН ХЯМРАЛ

Вакцин хийлгүүлэхийн тулд Халдвартын эмнэлэгт хандана. В вирүсгүй гэх шинжилгээний хариугаа бариад Халдварт өвчин судлалын үндэсний төвд даваа, лхагва, баасан гаригт 9.30-14.00 цагт вакцинд хамрагдах боломжтой. Нийт гурван удаа тус эмнэлэгт очиж 3 тун авах шаардлагатай гэдгийг анхаараарай. Нэг тун вакцины үнэ 5000 төгрөгтэй тэнцэж байна. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Халдварт өвчин судлалын үндэсний төвийн цахим хуудаст ЭНД дарж хандаарай.  

В, С вирүсийн халдвар авсан байх магадлалтай гэж бодвол хэзээ шинжилгээ өгөх хэрэгтэй вэ? 

Халдвар авсаны дараа богино хугацаанд эмнэл зүйн шинж тэмдэг илэрч, вирүсийн шалтгаант элэгний үрэвслээр өвдөж болно. Мөн шинж тэмдэггүй удаан хугацаанд халдвартай явж ч болно. Халдвар авах эрсдэлд өртсөн, халдвар авсан тохиолдолд 6 сарын дараа илрүүлэг шинжилгээнд найдвартай илэрнэ гэж үздэг.

Уншигч танд эмнэлгийн үйлчилгээтэй холбоотой асуулт байвал сэтгэгдэл үлдээгээрэй.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
5 цагийн өмнө
Тавдугаар сарын 3-наас эхлэх Душанбегийн Их дуулгад Монголын 17 жүдоч зодоглоно
3
6 цагийн өмнө
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
санал болгох
1
12 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.