Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Реппер “21 Savage”-ийн тухай 19 баримт

Реппер "21 Savege"-ийн тухай 19 баримтыг хүргэж байна.


1. Тэр төрсөн өдрөөрөө 6 удаа буудуулж байсан.

“21 Savage” 2013 онд 21 насны төрсөн өдрөөрөө 6 удаа буудуулсныхаа дараа урлагт эргэн орсон билээ. Нэг сум нь түүний хүзүүн тус газар онож, үүнээс болж мэдрэлийн цочролд орсон тэрбээр цус алдалтаас болоод үхэх шахжээ.

 

 

2. “21 Savage” гэх нэр ямар утгатай вэ?

"21 гэх тоо бол миний бүлэглэл, миний багийнхан" гэж тэр HNHH-д өгсөн ярилцлагадаа хэлж байв. “Харин ‘Savage’ гэх үг хаанаас ч юм гараад ирсэн. Би зүгээр л инстаграмын нэр хайж байсан юм.”

 

 

3. Яагаад реппер Дрейк “21 Savage”-д Феррари машин авч өгсөн бэ?

Дрейк түүний 24 насны төрсөн өдрөөр цоо шинэ Феррари худалдаж авч өгснөөрөө шүтэн бишрэгчдээ гайхшруулсан юм. Яагаад түүнд ийм үнэтэй бэлгийг өгөх болсон нь тодорхойгүй ч "Sneakin" дууны клипэнд “21 Savage” тус машинтайгаа цуг гардаг.

 

 

4. “21 Savage” яагаад духан дээрээ загалмайн шивээстэй вэ?

Түүний духан дээрх шивээс нь нас барсан бага дүү “Tay Man”-д хүндэтгэл үзүүлж хийлгэсэн шивээс юм. “Tay Man” анх бүлэглэлээ төлөөлж нүүрэн дээрээ ийм шивээстэй байж. Дараа  нь “21 Savage” түүний дурсгалд зориулж ийнхүү адилхан шивээс хийлгэжээ.

 

 

5. Дрейк “21 Savage”-ийг хэрхэн мэддэг вэ?

Репперүүд Дрейкийн 'Sneakin' дуунд нэгдэж, зэрлэг хөгжмийн видео бичлэгийг хамтдаа хийлгэсэн. Шүтэн бишрэгчид нь 21-ийг OVO хөгжмийн студид гэрээ хийсэн хэмээн таамаглаж байгаа юм. Сонирхолтой нь тэд бас адилхан аравдугаар сард төрсөн билээ.

 

 

6. “21 Savage” хүүхэдтэй юу?

"Sneaker Shopping - Complex" дэх онлайн дугаарын үеэр тэр гурван хүүхэдтэй гэдгээ илчилсэн байна.

 

 

7. “21 Savage” өмнө нь “Tyga”-тай Кайли Женнерээс болж зөрчилдөж байсан.

Реппер өмнө нь Кайли Женнерийг сонирхож байгаагаа удаа дараа твитт бичиж байх үедээ илэрхийлсэн юм. Бас тэр нь тийм ч эелдэг үгс байгаагүй аж. Харин үүнээс болж “Tyga” түүнд “дисс” хийсэн юм.

 

 

 

8. “21 Savage”-ийн жинхэнэ нэр хэн бэ?

Түүний маш драматик реппер нэр хүмүүсийн дунд танил болоход нөлөөлсөн. Гэхдээ түүний жинхэнэ нэрийг Шайа Бин Авраам-Жозеф гэдэг.

 

 

9. “21 Savage” хаанаас гаралтай вэ?

Тэр Гүржийн Атлантад төрж өссөн. “Future”, “Young Thug”, “Gucci Mane” гэх мэт репперүүдтэй адилхан газар өсч торнисон гэсэн үг юм.

 

 

10. Тэрбээр өсвөр насаа насанд хүрээгүйчүүдийн хорих ангид өнгөрүүлжээ.

Сургуульд сурч байхдаа маш олон асуудалтай тулгарч, дараа нь нэгэн сурагчийг буугаар заналхийлсэн хэргийн улмаас тэрбээр Атланта дахь хэд хэдэн сургуулиас хөөгдсөн ба насанд хүрээгүйчүүдийн хориход орсон байна.

 

 

11. Тэр дөнгөж 2015 оноос урлагт хөл тавьсан.

“21 Savage” дуу дуулаад дөнгөж нэг жил болж байхдаа Атлантагийн шилдэг репперүүдийн нэг болсон байлаа. Олны анхаарлыг татсан анхны дуу нь "Keep It 21,000" байлаа. 2015 оноос хойш тэр хөгжмийн гурван төсөл дээр ажиллаж, 2016 онд продюсер “Metro Boomin”-тэй хамтран "Savage Mode" цомгоо гаргасан байна.

 

 

12. “Gucci Mane” бол түүний урам зориг авдаг хүмүүсийн нэг.

Атлантагаас төрөн гарсан олон репперүүдийн нэгэн адил “21 Savage” нь “Gucci Mane”-г хүндэлж явдаг. Тэрбээр Зүүн Атлантагийн гудамжны репперүүдэд илүү том орон зай гаргаж өгсөн учраас би түүнийг хүндэлдэг" гэж тэр HNHH-т өгсөн ярилцлагадаа хэлжээ.

 

 

13. “21 Savage” болон Эмбер Роуз нар салсан уу?

Эмбер Роуз инстаграм дээр түүнийг дагахаа больсны дараа шүтэн бишрэгчид нь тэднийг салсан гэж үзэх болжээ. Гэсэн хэдий ч загвар өмсөгч бүсгүй “Бид одоо ч хамтдаа байгаа.Түүнийг дагахаа больсон нь санамсаргүй зүйл болсон юм. Би бараг 100 хүн дагахаа больсон. Тэр үед эндүүрэл гарчээ. Одоо бол буцаад хэвэндээ орсон” гэж хэлсэн байна.

 

14. “21 Savage” өөрийн анхны хөгжмийн төслийг гаргаснаараа орон нутгийнхаа од нь болсон.

Маркетингийн ямар ч төлөвлөгөөгүй байсан ч “21 Savage” 2015 онд өөрийн "Slaughter Tape" дебютээ гаргасан. Тэр зөвхөн макбүүк болон микрофон ашиглан уг цомгоо гаргасан “Future”, “Young Thug”, “Meek Mill” гэх мэт олон репперүүдийн анхаарлыг татсан байна.

 

 

15. Түүний “Snapchat” нэр юу вэ?

Түүний “Snapchat” дахь нэр нь 'Savage730' юм. Уг реппер утасны аппликэйшнүүдийг маш идэвхтэй ашигладаг бөгөөд бүх зүйлээ хуваалцдаг.

 

 

16. Хэдэн настай вэ?

Хэдийгээр “21 Savage” гэж нэрлэгддэг ч тэр 25 настай. Тэрбээр 1992 оны аравдугаар сарын 22-нд төрсөн.

 

 

17. “21 Savage”-ийн хөрөнгө 4 сая ам.доллар хүрсэн.

Хэдийгээр тэр зөвхөн 2015 оноос хөгжим зохиож эхэлсэн боловч энэ хугацаанд хэдийн 4 сая ам.долларын хөрөнгөтэй болжээ. Түүний “Post Malone”-тай хамтарсан “Rockstar” дуунаас хойш хөрөнгө нь улам өссөөр байгаа.

 

 

18. Тэр “XXL” сэтгүүлийн 2016 оны шилдэгт жагссан.

Хип-Хоп ертөнцийн хамгийн нэр хүндтэй “XXL” сэтгүүлээс түүнийг заавал мэдэх ёстой репперүүдийн тоонд оруулсан байна. Тэрбээр “Desiigner”, “Lil Yachty”, “Anderson” зэрэг уран бүтээлчдийн хамтаар уг сэтгүүлийн жагсаалтад багтсан.

 

 

19. “21 Savage”-ийн өндөр хэр вэ?

Тэр 1 метр 83 см өндөр. Реппер үнэндээ харагдаж байгаагаасаа ч өндөр нэгэн аж.

 

 

20. Эмбер тэр хоёр гэрлэсэн үү?

2017 оны аравдугаар сард гарсан нэгэн цуурхлаар бол Эмбер инстагра, дээрээ “Би түүнтэй гэрлэнэ” хэмээн бичлэг тавьсан байж. Мөн маш том очир эрдэнийн бөгжтэй харагдах болсон байжээ. Гэхдээ саяхан тэднээс нэгэн хүн “Та хоёр гэрлэсэн үү” гэж асуухад Эмбер, “Бид гэрлээгүй. Гэхдээ л би түүнд хайртай” гэж хариулсан байна.

 

  Мэдээг бэлтгэсэн: С.Ариунзаяа

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
МИХАЭЛЬ ШУМАХЕР 50 НАС ХҮРЛЭЭ БУЮУ ТҮҮНИЙ АМЬДРАЛЫН ДҮРЭМ
3
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
санал болгох
1
9 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.