Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Олны танил хосуудын анхаарал татсан хуримын зургууд

Хурим хүний амьдралын хамгийн онцгой, үл мартагдам дурсамжтай, хосуудын амьдралд ганц тохиох тэмдэглэлт өдөр юм.


Хоёр өөр бие нэгэн сэтгэлээр нэгдэж, хорвоо ертөнцийн хатуу хөтүү, баяртай, гунигтай бүх үеийг хамтдаа даван туулж, үүрд үнэн сэтгэлээр хайрлахаа бататгадаг баярт өдөр бол ХУРИМ билээ. Хурим хүний амьдралын хамгийн онцгой, үл мартагдам дурсамжтай, хосуудын амьдралд ганц тохиох тэмдэглэлт өдөр юм.

Ийнхүү ганц тохиох баяраа хэзээ ч мартагдахааргүй сайхан тэмдэглэсэн олны танил хосуудын зургийг хүргэж байна.

1.Төвшөө & Дөлгөөн

Швед улсын Стокгольм хотод амьдардаг Монгол хосууд болох Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн нар сошиал орчинд маш алдартай. Тэд “youtube” дээрх “Positive Mongolians” гэр бүлийн влог хуудсаараа дамжуулан дэлхийн өнцөг булан бүрт таран суурьшиж буй Монголчууддаа зориулан эерэг зѳв хэрэгтэй мэдээлэл түгээхээр ажилладаг. Ер нь “Tuvshuu&Dulguun” влогийг мэдэхгүй хүн цөөхөн байх. Тэд эх нутгаасаа гараад дөрвөн жил болсны дараа саяхан Улаанбаатар хотдоо эргэн ирж, хуримын ёслолоо хийсэн билээ.

 

 

 

 

 

 

 

2.Ари & Бидо

“МАСК” продакшны жүжигчин Д.Бямбадорж, Б.Ариунчимэг нар хуримаа жилийн өмнө тун сонирхолтой өнгө аясаар хийсэн билээ. “Bachelor party” хийж, хуримын үеэр сонирхолтой зургууд авахуулан, дараа нь “MINT” шөнийн клубт бут авсан гэх мэт. 


 

 

 

 

 

3.Анхаа & Дөлгөөн

"Авьяаслаг Монголчууд" шоу нэвтрүүлгийн хөтлөгч Анхбаяр, "MCS" группийн Дэд Захирал Ж.Оджаргалын нагац дүү А.Дөлгөөн нар олны танил хүмүүсээр дүүрэн нижгэр хуримаа хийсэн. Өнгөрөгч долдугаар сарын нэгний билэгт сайн өдөр “Тэрэлж” зочид буудалд уг тэмдэглэлт өдөр тохиожээ. Анхаа хуримын урилгаа сонин адил хэвлүүлж, тухайн “Хуримын өдрийн сонин”-д гэргийтэйгээ анх танилцсан түүх болон, хайрын дурсамжуудаа бичиж, товоо зарласан байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

4.Gee & Минжирмаа

Реппер Gee буюу Т.Мөнх-Эрдэнэ, Н.Минжирмаа нар хуримаа одоогоос хоёр жилийн өмнө найз нөхөд урлагийнхны хүрээнд Гачууртад задгай талбайд тэмдэглэж байсан юм. 2009 онд анх гэргийтэйгээ танилцаж байсан ч долоон жилийн дараа хуримаа нүсэр хийсэн нь энэ юм.

 

 

 

 

 

 

 


 

 

 

5.Ганжавхлан & Пүрэвжаргал

“Лантуун дохио” ТББ-ын санаачлагч тэргүүн Ч.Ганжавхлан, түүний гэргий Ц.Пүрэвжаргал нар жилийн өмнө хуримаа хийж худ ураг барилдан өрх гэрийнхээ галыг бадраасан билээ. Тэдний хурим “Их тамир” амралт жуулчлалын цогцолборын “Хандгайт цэцэрлэгт хүрээлэн”-д болсон.

 

 

 

 

 

 

 

Мэдээг бэлтгэсэн: Э.Мөнхжаргал

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
14 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
15 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
19 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.