Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Манай улсад мэдээллийн аюулгүй байдлын тухай асуудал тулгамдаад байна

Хэн ч мэдээллээ алдаж болох аюултай нөхцөл байдал дунд байна.


UB.life-ийн редакциас наймдугаар сарыг #МэдээллээХамгаалъя аяны сар болгож, та бүхэндээ мэдээллээ хэрхэн хамгаалах, аюулд хэрхэн өртөхгүй байх тухай цогц мэдээллийг өгөхөөр ажиллаж байна.

Та утсаа эсвэл түрийвчээ хулгайчийн гарт алдах ямар байдгийг мэдэх байх. Ямар нэгэн зүйлээ хулгайд алдана гэдэг хамгийн муухай мэдрэмж байх. Утсаа алга байгааг мэдэх тэр хэдхэн хоромд хүн үхэхтэй ижил мэдрэмж авдаг гэдэг. Энэ ч тоглоом биш ээ. Гэхдээ түрийвч эсвэл утас алга болсон ч та шинийг авч болно. Харин хулгайд алдаж болох хамгийн аюултай бас эргүүлээд авч болохгүй зүйл юу гээч?

Энэ бол таны "хувийн мэдээлэл" юм.

Та ямар нэгэн аппликэйшн утсан дээрээ татан авч ашиглахдаа өөрийн фэйсбүүк хаягтай холбож, заримдаа өөрийн бүх мэдээллээ дэлгэрэнгүй бичих шаардлагатай болдог. Та энэ болгонд мэдээллээ оруулдаг уу?

Хэрэв мэдээллийн аюулгүй байдлын тогтолцооны стандартыг хангасан байгууллага бол таны мэдээлэл аюулгүй, маш сайн хамгаалалт дунд байгаа гэсэн үг. Харин ийм стандартыг хангасан байгууллагууд тэр болгон байдаг гэж үү?

Дэлхий нийтийн мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэд бүтцийг хөгжүүлэхтэй холбоотой стандартуудыг Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллага гаргадаг. Эдгээр стандартууд нь дуу хоолой, дүрс, өгөгдлийг аюулгүй дамжуулах нөхцөлийг тодорхойлдог тул маш чухал ач холбогдолтой. Уг стандартын дагуу тухайн байгууллага нь өөрийн систем болон хэрэглэгчдийнхээ мэдээллийн нууцлалыг хамгаалах програм хангамж, арга хэрэгсэл болон удирдлагын тогтолцоог бүрдүүлсэн байх шаардлагатай байдаг.    

Манай улсын хувьд 2011 онд Мобиком Корпораци Монгол Улсын Мэдээлэл харилцаа холбооны салбарын байгууллагууд дотроос анх удаа Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2008 стандарт, 2012 онд Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO 27001:2005, мөн саяхан шинэчлэгдсэн ISO 27001:2015 стандартыг өдөр тутмын үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна.

Уг стандартыг нэвтрүүлснээр:

- Таны хувийн мэдээлэл гадагш задрах боломжгүй.

- Хэн нэгэн этгээд мэдээлэл хулгайлах асуудал гарахгүй

- Таны хувийн мэдээллийг буруугаар ашиглах боломжгүй. 

Дэлхийд тэргүүлэгч чанарын стандартын байгууллага болох Олон улсын стандартчиллын байгууллагаас (ISO) Мобиком Корпорацид Олон улсын чанарын менежментийн сертификатыг дахин олгосон юм. Мобиком Корпорацийн ISO 9001:2015 гэрчилгээ 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн дахин 2 жилийн хугацаатайгаар сунгагдаж байна. Тиймээс санаа зовох зүйлгүй, мэдээллээ алдана гэх аюулгүй байх боломжтой болж байна.

Ингээд та бүхэнд мэдээллээ алдахгүй байхын тулд хувийн зүгээс хийх шаардлагатай хэдэн "зайлшгүй" арга хэмжээг сонирхуулъя. Та эдгээр зөвлөмжийг дагаж, мэдээллээ хамгаалаарай. (Тэмдэглээд авахад илүүдэхгүй)

1. Утас, компьютер, лаптоп зэргээ нууц үгтэй болго. Заавал. Цайндаа гарахдаа хүртэл компьютерээ заавал түгжээд гарч байгаарай. Богинохон хугацаанд юу ч болж болно шүү дээ.

2. Та ямар нэгэн чухал хайлт хийхдээ, банк болоод бусад нууц мэдээлэл агуулсан сайтад хандахдаа браузерын "Incognito" тохиргоонд орж ашиглана уу. Таны хайсан зүйл, мэдээлэл хадгалагдахгүй гэсэн үг.

3. Нууц үгээ хадгалж үлдээхгүй байх хэрэгтэй. Ямар нэгэн сайт руу ороход нууц үг нэхдэг байтал та хадгалж орхивол тэр хуудсыг нээсэн даруйд л таны бүх зүйл шууд гараад ирэх болно. Google Account нууц үг хадгалах эсэх тухай асуулга гаргаж ирдэг. Та "хадгалах" гэдэг дээр дарж болохгүй шүү. Тэгвэл өөр хүн орсон ч нууц үг нэхэлгүй бүх зүйл гараад ирнэ.

4. Банк болон ямар нэгэн төлбөр тооцоо хийх, билет захиалах, нэгж авах зэрэгт тухайн компанийн аппликэйшнийг ашиглаж байгаарай. Жишээ нь та банкны гүйлгээ хийх бол браузер ашиглахгүй, тэр банкны аппликэйшнийг ашиглавал илүү найдвартай байх болно.

5. Нууц үгнүүдээ бүгдийг нь адилхан байлгаж болохгүй. Хэрэв нууц үгээ нэг л алдах юм бол бусад бүх зүйлд тань нэвтрэх боломжтой болгож байгаагаас өөрцгүй юм шүү.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
16 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
2
18 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
19 цагийн өмнө
Түүхэн хүмүүс яг үнэндээ ямар харагддаг байсан бэ?
санал болгох
1
22 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
36
23
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.