Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

“Oннц Дүмд” цувралын тухай 10 сонирхолтой баримт

Тун удахгүй шинэ бүлэг гарч эхэлнэ.


1. "Оннц Дүмд" цувралын ард гар нийлсэн 4 залуу ажилладаг гэнэ. Найруулагч "Rokit Bay" буюу О.Баярсайхан, туслах найруулагч, аниматор, эвлүүлэгч, графикч Г.Анхныбаяр, туслах аниматор, ам тааруулагч, хянан тохиолдуулагч Л.Тэмүүлэн болон дуу оруулагч, фонын зураач, дууны эвлүүлэгч, Ц.Бат-Оргил гэсэн бүрэлдэхүүнтэй ажилладаг.

 

 

2. “Оннц Дүмд” цувралд дуу оруулж байгаа хүмүүсээс хамгийн ихдээ нэг хүн найман дүрд дуу оруулсан байна. (Дамбжаа, Сандаг болон бусад туслах дүрүүд...)

 

 

3. Найман дүрд дуу оруулсан Ц.Бат-Оргил “Дамбжаа ноёнд дуу оруулах амаргүй байсан” гэж хэлжээ.

 

 

4. ”Онц Дүмд” цувралын багийнхан бүгд кино салбараас өөр мэргэжлийн хүмүүс.

 

 

5. Мөн Луужин Пунцагийн дүрээр дуучин “Rokit Bay” өөрийгөө дүрсэлсэн байдаг. Луужин Пунцаг нь “Эвдэрхий хүн” юм байна.

 

 

6. Цувралын зарим хэсэгт дуучин “Rokit Bay” “Эвдэрхий хүн” клипнийхээ хэсгээс оруулжээ.

 

 

 

7. Цувралын хоёрдугаар бүлэг ирэх сарын 4-өөс эхлэн гарна.

 

 

8. Цуврал дээр таны анзаараагүй үлдээсэн маш олон сонирхолтой зүйл нуугдсан байгаа.

Эргэн санавал:

 

  • "Болдоггүй бор өвгөн” хоригдох үедээ ханан дээр нисдэг бор морио морин хуурын хамт зурсан байдаг.

 

 

  • "Rock Star" буюу “Хад од” гэсэн бичээс энд бий.

 

  • Эрхий мэргэний цээжин дээрх эрхий хурууны дүрс “Лаяк” тэмдэгтэй ижил харагдсаныг та анзаарч байсан уу?

 

 

9. Цувралд алдартай "меме" хэсгүүдийг оруулсан нь чамин шигтгээ болж өгдөг. Ирэх шинэ цувралд ч бас тийм зүйлс олон байх нь гарцаагүй.

 

 

10. Цуврал дээрх Гомбжоогийн үхэл бол хамгийн олон хүмүүсийг уй гашууд автуулж чадсан, “тэсрэлттэй” үйл явдал байсан юм.

 

 

Мэдээг бэлтгэсэн: С.Ариунзаяа  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.03
Видео: Матрасанд нуугдсан цагаачдыг баривчилжээ
2
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
4
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.