Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Гоо үзэмжийг бүтээхүй

Гоё сайхан байх нь хүн төрөлхтний хэзээд дундрашгүй хүсэл эрмэлзэл байдаг билээ.


Та “Let me in” нэвтрүүлгийг үзэж байсан уу? Энэ нэвтрүүлгээр царайныхаа хэлбэр, эрүү, шүднийхээ гажгийг засуулж, өөрт итгэх итгэлээ олж байгаа зуу зуун хүмүүсийн амьдралын бодит байдлыг хүмүүст хүргэдэг. “Let me in” хүмүүст пластик мэс заслын гол давуу талыг ойлгоход нэмэр болдог гэвэл буруудахгүй.

Төрөлхийн царай зүснээсээ болж нийгэмд гадуурхагдан, амьдрах итгэлээ алдсан хүмүүсийн ганц найдлага нь пластик мэс засал болдог байна. Монголчууд уруулаа хэлбэржүүлж, хамраа өндөрлүүлж, давхраа хийлгэсэн хүмүүсийг өөлж гоочлох, өөр хоорондоо жиг жугхийн муулдаг байсан цаг хуучирчээ. Сүүлийн жилүүдэд хүмүүс пластик мэс заслын тухай өргөн мэдлэгтэй болж, эерэг болоод сөрөг нөлөөллийн талаар чамгүй судлах болсон. Хүмүүс бие, нүүрнийхээ өө сэвтэй хэсэгт анхаарал хандуулж, өөрт тохирсон гоо сайхны үйлчилгээ авахыг хүлээн зөвшөөрч, дэмжих нь олширчээ.   

Манай улсад үрчлээний эсрэг тарилга, хөмсөгний төрөл бүрийн шивээс хийх зэрэг хөнгөн ажилбар, хамар өндөрлөхөөс эхлээд эрүүний хэлбэрийг өөрчлөх гэхчлэн хүнд төрлийн пластик мэс засал цогцоор нь хийдэг эмнэлэг хуруу дарам цөөн бий. Эдний нэг нь “Гоёл медикал” юм. Тус эмнэлэг нь үрчлээний эсрэг тарилга тарих, давхраа хийх, батга арилгах, шүдний бүх төрлийн эмчилгээ хийж янзлах, хамар өндөрлөх, муруйг засах хагалгаа зэрэг гоо сайхны цогц үйлчилгээгээр дагнажээ.  

Тэдний санал болгодог тарилга нь ботокс болон филлер юм. Ботокс буюу “botulinum toxin” нь олон улсад гоо сайхны зорилгоор нүүрний үрчлээсийг тэнийлгэн, булчингийн үйл ажиллагааг хэсэгчлэн идэвхгүйжүүлэхэд хэрэглэдэг. Харин филлер нь мэсийн бус аргаар нүүрний бүхий л хэсгийг толийлгодог тарилга юм. Тарилгаар үрчлээ, хамар өндөрсгөх, уруулын хэлбэр засах, эрүүний V хэлбэр, сорвиноос үүссэн хонхорхойг “дүүргэдэг” байна. Эдгээр тарилгыг 21-ээс дээш насны хүмүүс хийлгэх боломжтой. “Гоёл медикал” эмнэлэг нь бүх төрлийн тарилгаа БНСУ-ын “БиаШе” компаниас албан ёсны эрхтэйгээр оруулж ирдэг Монгол дахь ганц эмнэлэг юм. “БиаШе” нь Өмнөд Солонгост үйлдвэрлэдэг <HA> агууламжтай АНУ-ын FDA, Европийн холбооны EDQ-ийн стандартад тэнцсэн хамгийн аюулгүй, найдвартай тарилга аж. Тус компани бүтээгдэхүүнээ Сингапур, БНХАУ, Монгол зэрэг Азийн зургаан оронд нийлүүлдэг. 

Манайхны дунд хамар өндөрлүүлэхээс гадна хамрын муруй, салстын гэмтлээс үүдэж мэс засал хийлгэдэг хүн олон байдаг гэнэ. Дээхэн үед “атаман”, “босс” нэрийдлээр нэгэнтэйгээ зодолдож, гэмтээх явдал их байсны гор нь олон жилийн дараа гарч буй нь энэ. Хамрын муруй агаарыг чөлөөтэй нэвтрүүлэхэд саад учруулснаар уушги, зүрхэнд нөлөөлж, үхэхэд ч хүргэдэг гэдгийг эмч нар тайлбарладаг. Тиймээс эрүүл мэндээ “ягт нь тулгаж” ухаардаг монголчуудын хайнга зан хожмоо маш хүнд байдалд хүргэдэг аюултай. Үүний хажуугаар бас нэгэн аюул байдаг нь монголчуудын гадаадын юм бүхэн найдвартай, гадаад эмч нар л маш сайн засал эмчилгээ хийдэг гэсэн муйхар бодол юм. Өмнөд Солонгос, Япон болоод бусад орныг зорьж, гоо сайхны мэс засал хийлгэсэн хүн олон бий. Тэд нар зөвхөн онгоцны тийзнээс эхлээд гарах зардлыг тооцвол энд хийлгэснээс хэд дахин их мөнгө зарцуулдаг нь ойлгомжтой. 

Энэ талаар “Гоёл медикал” эмнэлгийн захирал С.Энхболд “Гадаадад л гоо сайхны мэс заслыг гоё сайхан, аюулгүй хийнэ гэсэн баталгаа байхгүй гэдгийг хүмүүс сайн ойлгодоггүй. Манай эмнэлэгт гадаадад мэс засал хийлгэж хохироод засуулахаар ирдэг хүмүүс байдаг. Монголдоо хийж чадаж байгаа зүйлсийг үгүйсгээд байх юм. Манай эмч нар мундаг чадвартай шүү дээ. Гадаадын томоохон эмнэлгүүдээс ч ажлын санал ирдэг. Саналыг нь хүлээн авч, ажиллаж байгаа эмч нар ч бий. Манай эмнэлэгт олны танил цөөнгүй хүмүүс ирж, гоо сайхны мэс засал хийлгэсэн. Гэвч тэд нар ярихдаа гадаадад хийлгэсэн гэдэг юм билээ” гэсэн юм. 

Мөн хүмүүс гадаадаас ирсэн эмч л мундаг гэж итгэн бичиг баримтыг нь шалгаж, нягтлахгүйгээр мэргэжлийн бус хүнээр мэс засал хийлгэн хохирох тохиолдолд ч байдаг аж. Тиймээс гоо сайхны мэс засалд орохоосоо өмнө мэдээлэл маш сайн авч, үйлчлүүлэх эмнэлэг болон эмчээ зөв сонгож, буцах хаягтай, буух эзэнтэй байлгах нь чухал. Үүнээс гадна өөрийн саналаа сайн тайлбарлаж, эмчийн хэлэх үг бүрийг бүрэн дүүрэн ойлгох хэрэгтэй. Европ болон ази хүмүүсийн дүр төрх өөр байдгийг мартаж болохгүй бөгөөд найз нөхөд, хамаатан садан хүмүүсийн өмнө хийлгэсэнтэй яг адилаар гоо сайхны хагалгаа хийлгэхээр шийдэх нь өрөөсгөл. Хувь хүн бүрийн нүүрний хэлбэр хэмжээ, дүр төрх өөр байдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй хэмээн эмч нар зөвлөдөг билээ. 

“Гоёл медикал” эмнэлэгт хамраа өндөрлүүлж, давхраа хийлгэж, нүүрний арьсаа татуулах мэс ажилбар хийлгэхэд дунджаар хоёр сая төгрөг болох юм байна. Харин гадаадыг зорьж буй хүмүүсийн хувьд дээрх үнэ зөвхөн онгоцны тийзийн зардал болох жишээний. Энд хийж буй тарилгатай яг ижлийг Япон, Тайланд зэрэг Азийн зарим оронд найман сая төгрөгөөр хийж байхад манайд 350 мянган төгрөгөөр хийдэг байна. Энэ мэтчилэнгээр адилхан үйлчилгээ авахын тулд хэд дахин их зарлага гаргаж, санхүүгийн алдагдалд орох тохиолдол цөөнгүй ажээ. 
“Гоёл медикал” эмнэлэг нь Улаанбаатарт гурван салбартай бөгөөд төв салбарынхаа нээлтийг ирэх намар хийхээр төлөвлөжээ. Тус эмнэлэг нь энэ сарын 15-ныг хүртэл 50-70 хувийн урамшуулал зарласан байна. Энэ үеэр давхраа хийх, сормуус суулгах, 6D хөмсөг шивэх, хуйхны тарилга тарих, хацрын улаан арилгах, нүдний контур хийх, хамрын салстын гэмтлийг засах, хамар өндөрлөх зэрэг бүх төрлийн гоо сайхны цогц үйлчилгээг хямдралтай үнээр хийлгэх боломж олгож байгаа аж. 

Гоё сайхан байх нь хүн төрөлхтний хэзээд дундрашгүй хүсэл эрмэлзэл байдаг билээ. Тиймдээ ч “Гоо сайхан ертөнцийг аварна” гэдэг биз ээ.  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.11
2018 оны шилдэг 10 Солонгос кино
2
2019.01.11
Хүүхдэд заавал сонсгох шилдэг 10 сонгодог хөгжмийн бүтээл
3
2019.01.10
Playlist: Гэртээ харих замдаа сонсох 13 дуу
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
28
23
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.