Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Манай улс хилийн чанадад худалдааны төлөөлөгчийн газрууд нээнэ

ОХУ, БНХАУ, Япон Улс, БНСУ, Европын холбооны орнуудтай хийх худалдааны эргэлтийг нэмэгдүүлнэ.


Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт бүх улстай хөгжүүлэх худалдаа, эдийн засгийн харилцаанд тэргүүлэх ач холбогдол өгч ажиллан, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, олон улсын худалдааны болон хөрш орнуудын боомтын бүсэд үйлдвэрлэл, худалдааг хөгжүүлэх, “Монгол экспорт” хөтөлбөр хэрэгжүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн бизнесээ өргөжүүлэн хөгжүүлэх боломжийг нэмэгдүүлнэ гэж тусгасан.

Энэ зорилтын хүрээнд Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн хуралдаанаар ОХУ-ын Москва, Владивосток хот, БНХАУ-ын Бээжин, Тяньжин хот, Япон Улсын Токио хот, БНСУ-ын Сөүл хот, Европын холбооны төв- Бельгийн Вант Улсын Брюссель хотод Монгол Улсын Худалдааны төлөөлөгчийн газрыг 2018-2024 онд үе шаттай байгуулах төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа. Ингэснээр Монгол Улс худалдааны голлох түнш орнуудад Худалдааны төлөөлөгчийн газар ажиллуулж байсан уламжлалаа 20 гаруй жилийн дараагаар сэргээх эхний алхамыг хийлээ.

Дээр дурдсан хотуудад Худалдааны төлөөлөгчийн газар байгуулах нь ОХУ, БНХАУ, Япон Улс, БНСУ, Европын холбооны орнуудтай хийх худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, транзит тээврийн зорилгоор ашиглах боомтын тоог нэмэгдүүлэх, тээвэр ложистикийн төслүүд хэрэгжүүлэх зэрэг ажлыг идэвхтэй урагшлуулах, эдгээр улстай худалдааны харилцаа хөгжүүлж буй аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хамгаалах, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх боломж нэмэгдэх юм.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.29
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
2024.03.18
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 20 компани оролцож, саналаа ирүүлсэн байна
3
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
санал болгох
1
12 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
10
31
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.