Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Манай ЖА-гийн соёл

Манай ЖА шударга ёс, сахилга батыг зангидсан нударгаар л шийддэг хүн. Тиймээс Ерөнхий сайдын үүрэг даалгаврууд ч шат шатандаа булчин шөрмөс, хүч түрсэн нөхцлөөр хэрэгжиж байна.


Гэрэл зургийг MyMongolia.mn-ээс

Манай Ерөнхий сайд бол залуудаа армийн ЖА байсан хүн. Хэдийгээр эрдэм боловсрол, хүмүүжил төлөвшлөөр дулимаг ч шинэ цагийн залуусыг хөгшин намын халаасанд зангидсан гар шиг нэгтгэж чадсанаараа улс төрд хөлөө олж танигдсан хүн. Цөс ихтэй, нударга чангатай ЖА маань 50 насны босгоор хэдийн давсан ч булчин шөрмөсөө байнга л хөгжүүлж явдаг соёлтой хүн. Ширүүн харцаар телевизийн дуран руу хялайж байгаад, ууртай хоолойгоор үүрэг даалгавар өгч, хүчирхэг гараараа ширээгээ хэмхчих шахан Ерөнхий сайдын ажлаа хийдэг хүн. Энэ нь манай орны хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын өөрийн гэсэн хөшүүрэг, нийгмийн уламжлал, соёл болоод байгаа юм.

Ийм л ЖА хүн Ерөнхий сайд болж гэмээнэ манайх шиг сахилга хариуцлага, шударга ёс алдагдан замаа алдсан улс оронд нийгэм журам, ЖА-гийн дэгэм тогтоож чадна, чухам ийм л хүн Монголын шинэ цагийн төрт ёсны үнэ цэнийг тээгч мөн гэж бид үнэн голоосоо итгэдэг. Тиймээс ЖА-г Ерөнхий сайдаар тодрохоос өмнө бид Төрийн тэргүүн, улсын Ерөнхийлөгчөөрөө бөх хүн сонгосон билээ. 

Зам, тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар урьд шөнө маргалдаж, нэг нь нөгөөгийнхөө амийг хөнөөсөн хэрэг гарав. ЖА яах бол, сайд Ж.Бат-Эрдэнийг шанаадаж, элэгдэх ч багадна. Ерөнхий сайд маань хэдэн жилийн өмнө УИХ-ын гишүүн байхдаа өөдөөс нь үг сөрсөн хэнийг Төрийн ордонд боож унагаж байсан юм, одоо сахилга хариуцлагыг чанд сахиулах үүргийг нь хөсөрдүүлж Засгийн газрын нэр хүндийг нь шороотой хутгасан Ж.Бат-Эрдэнэ сайдыг алж ч магад.

Ж.Бат-Эрдэнэ сайд яамны газрын дарга нар нь ажлын байран дээрээ архидан согтуурч байгаад хүн амины ноцтой хэрэг үйлдсэн явдлыг “Золгүй явдал” гэж нэрлэв. Болох ёстой зүйл болж байгаад л золгүйтсэн хэрэг аж. ЖА-гийн танхимын гишүүд шөнө дундартал ажилладаг байтал Ж.Бат-Эрдэнэ сайд бүр байчихаад “Би оройн 22 цагт яалаа гэж яаман дээр байх вэ” гэж цагаан махаа эргэтэл зүтгэгчдийн багаа алсан мэдэгдлийг олон нийтэд хандан хийв. Уг нь газрын дарга нар маш ажил хэрэгч байдлаар архи уусан юм гэдгийг сайд мөн тайлбарлах гэж оролдсон шүү, Ерөнхий сайд аа. “Хэрэг гарсан өдөр буюу өчигдөр би газрын дарга нартаа тодорхой үүрэг даалгаврууд өгсөн. Түүний дараа ажлаа ярилцаад үргэлжлүүлээд архи уугаад муудалцаж зодолдож дээ гэж л таамаглаж байна” гэж Ж.Бат-Эрдэнэ сайд сэтгүүлчдэд хэлсэн. Сайдынхаа өгсөн үүрэг даалгаврыг ахиухан авах гэж өөр хоорондоо булаацалдсан байх, Ерөнхий сайд аа. Тиймээс үүрэг даалгавар өгсөн сайдын буруу юу байх вэ, ЖА минь.

Манай ЖА шударга ёс, сахилга батыг зангидсан нударгаар л шийддэг хүн. Тиймээс Ерөнхий сайдын үүрэг даалгаврууд ч шат шатандаа булчин шөрмөс, хүч түрсэн нөхцлөөр хэрэгжиж байна. Манай ЖА-гийн соёл түгэн дэлгэрсээр байна.

Хамгийн их уншилттай
1
2024.02.23
Шибатаяма ояката: Хакүхог дэвжээ удирдах чадваргүй гэж үзсэн
2
2024.02.25
Бүсгүйчүүдэд үзэн ядагддаг 9 төрлийн залуу
3
3 өдрийн өмнө
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
холбоотой мэдээ
1
2018.12.24
ХМЗ: Сошиалын мэдээлэл сэтгүүлчдэд найдвартай ЭХ СУРВАЛЖ биш
2
2018.12.04
“ГЭРЭГ” сэтгүүлийн шинэ дугаараас санал болгох 5 нийтлэл
3
2018.10.14
Монгол найруулагчийн бүтээл оюутны "ОСКАР" хүртлээ
санал болгох
1
1 цагийн өмнө
Монгол эмэгтэйн бичлэгүүд "TikTok" дээр од болж, хэдэн сая хандалт авч байна
2
3 цагийн өмнө
Орд болгоны хэзээ ч тэвчиж үл чадах сэтгэл өвтгөм үйлдлүүд
3
4 цагийн өмнө
Нохойтой харьцах нь хүнийг тайвшруулж, төвлөрөхөд тусалдаг болохыг тогтоожээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
13
12
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.