Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

25-аас доош настай хамгийн баян 15 дуучин

25-аас доош настай хамгийн баян дуучид хэн бэ?


Маш залуухнаараа саятан болж чадсан алдартай дуучдыг сонирхуулж байна.

 

1. Жастин Бибер, 23 настай

 

Жастин бол Канадын дуучин, дуу зохиогч юм. Бибер “youtube”-ийн нийт хандалтын тоогоороо 10 тэрбум хүрсэн хамгийн анхны уран бүтээлч болжээ. Тэрбээр карьерынхаа туршид 100 сая орчим цомог зарж, дэлхийн шилдэг борлуулалттай уран бүтээлчдийн нэг болсон.

 

Түүний цэвэр хөрөнгө: 305 сая ам.доллар

 

 

2. Майли Сайрус, 25 настай

 

Майли бол Америкийн дуучин, дуу зохиогч мөн жүжигчин юм. Тэр олон аялан тоглолт хийж, дуу хөгжмөөрөө ихэнх хөрөнгөө босгож чадсан.

 

Түүний цэвэр хөрөнгө: 160 сая ам.доллар

 

 

3. Харри Стайлес, 23 настай

 

Харри бол Английн дуучин, дуу зохиогч бас жүжигчин юм. Стайлес “Dunkirk” кинонд тоглосноос гадна, өөрийн бие даасан дуунуудыг гаргаж эхэлсэн юм. Түүний “Sign of the Times” дуу нь маш их амжилт авчирч чадсан.

 

Түүний цэвэр хөрөнгө: 75 сая ам.доллар

 

 

4. Найл Хоран, 24 настай

 

Найл бол Исландийн дуучин, дуу зохиогч юм. Мөн “Slow Hands”, “Too Much To Ask” гэх хоёр бие даасан дуунууд нь олны хүртээл болж чадсан.

 

Түүний цэвэр хөрөнгө: 70 сая ам.доллар

 

 

5. Заян Малик, 24 настай

 

Англи-Пакистан гаралтай уг дуучин уг жагсаалтад байгаа найзуудынхаа хамтаар “One Direction” хамтлагт байсан. Түүний “Pillowtalk” дуу нь хит болж чадсан. Тэр хамтлагаасаа гарсан анхны хүн байсан юм.

 

Түүний цэвэр хөрөнгө: 65 сая ам.доллар

 

 

6. Селена Гомес, 25 настай болон Лиам Пейн, 24 настай

 

Лиам бол Английн дуучин, дуу зохиогч юм. “Strip that down” дуу нь хүмүүсийн дунд хамгийн алдартай. Энэ дуугаа реппер “Quavo”-тай хамтран дуулсан байдаг.

 

 

Селена бол Биллбоардын “Woman Of The Year” 2017 буюу тухайн оны шилдэг эмэгтэй дуучин болсон Америк гаралтай уран бүтээлч юм.

 

Тэдний цэвэр хөрөнгө адилхан: 60 сая ам.доллар

 

 

7. Лоус Томлинсон, 25 настай

 

Лоус бол Английн дуучин бас дуу зохиогч. “Bebe Rexha”-тай хамтран дуулсан "Back To You" дуу нь хамгийн алдартай.

 

Түүний цэвэр хөрөнгө: 50 сая ам.доллар

 

 

8. Ариана Гранде, 24 настай

 

Тэр асар олон шагналын эзэн болсны дундаас 12 удаа Биллбоардын шагналыг хүртсэн нь том амжилт юм.

 

Түүний цэвэр хөрөнгө: 35 сая ам.доллар

 

 

 

 

 

9. Дэми Ловато, 25 настай

 

Дэми нь Америкийн дуучин, дуу зохиогч юм. Түүний “Stone Cold” гэх дууг нь хүмүүс маш сайн мэдэх биз ээ.

 

Түүний цэвэр хөрөнгө: 33 сая ам.доллар

 

 

10. Ник Жонас, 25 настай

 

Ник нь Америкийн дуучин, жүжигчин бөгөөд нэгэн цаг үед байлдан дагуулж байсан хөвгүүдийн хамтлаг болох “Jonas Brothers”-ийн гишүүн юм.

 

Түүний цэвэр хөрөнгө: 25 сая ам.доллар

 

 

11.  Шон Мендес, 19 настай & Лорд (Lorde), 21 настай

 

Лорд маш олон хит дуу гаргаж байсан. Жишээ нь “Royals”, “Team” зэрэг дуунуудыг нь сонсоогүй хүн байхгүй биз. Харин Шон Мендес Канадаас гаралтай дуучин мөн дуу зохиогч юм.

 

Тэдний цэвэр хөрөнгө: 12 сая ам.доллар

 

 

12. Зара Ларссон, 19 настай

 

Тэрбээр Швед гаралтай уран бүтээлч юм. Түүний “Symphony”, “Lush Life” дуунууд нь хамгийн алдартай.

 

Түүний цэвэр хөрөнгө: 12 сая ам.доллар

 

 

13. Хейли Стейнфелд, 20 настай

 

Тэр Америк гаралтай дуучин, жүжигчин бөгөөд тоглосон кинонууд нь Холливудын алдартай бүтээлүүдийн нэг юм. Тэр тун удахгүй нээлтээ хийх “Bumblebee”, “Spider-Man: Into the Spider-Verse” зэрэг кинонуудад оролцсон юм.

 

Түүний цэвэр хөрөнгө: 8 сая ам.доллар

 

 

14. Камила Кабельо, 20 настай

 

Камила нь Мексик-Куб гаралтай дуучин. Тэрбээр “Fifth Harmony” хамтлагийн гишүүн байсан. “Havana” дуугаар нь хүмүүс мэдэх биз ээ.

 

Түүний цэвэр хөрөнгө: 6 сая ам.доллар

 

 

15. Остин Махоун, 25 настай

 

Тэр Америк гаралтай дуучин бас дуу зохиогч юм. Одоо анхны бүрэн хэмжээний бие даасан цомгоо гаргахаар ажиллаж байгаа.

 

Түүний цэвэр хөрөнгө: 5 сая ам.доллар

 

                                                                                                                   
                                                                                                                             Мэдээг бэлтгэсэн: С.Ариунзаяа 
Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
3 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
18
8
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.01.01 66.181.186.186

one directionii buh hun bn

0 Хариулах