Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Зам, тээврийн хөгжлийн яамтай холбоотой ойрын өдрүүдэд болсон үйл явдлын тухай БҮХ ЗҮЙЛ

Тус яамны хариуцсан салбарт болж буй үйл явдлууд ард иргэдийн анхаарлын төвд ороод байна.


Зам, тээврийн хөгжлийн яам болон тус яамны хариуцсан салбарт болж буй үйл явдлууд ард иргэдийн анхаарлын төвд ороод байна. Болсон эмгэнэлт үйл явдлуудад хариуцлага хүлээж ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл нар гаргасан юм. Ингээд ойрын өдрүүдэд Зам, тээврийн хөгжлийн яамтай холбоотой гарсан хэрэг явдлын тухай хүргэж байна. 

Засгийн газрын XIII байр буюу Зам, тээврийн хөгжлийн яаманд өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаргийн 21.45 цагт хүн амины хэрэг гарав.

Тус яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Г амь үрэгдсэн юм.

Одоогоор тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал хөнөөсөн гэж үзэн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтсийн Мөрдөн байцаах тасгаас цагдан хорьсон. Тухайн үед сэжигтэн, талийгаач болон ЗТХЯ-ны газрын дарга зэрэг нэр бүхий хүмүүс нийлж архи ууж, маргалдсанаас уг хэрэг гарчээ.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, ахмад М.Мөнхшүр “Зам, тээврийн хөгжлийн яамны гадаа хүн нас барлаа гэх дуудлагын дагуу шалгахад иргэн Г-гийн амь насанд М халдсан болохыг тогтоож, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-т заасан хүний амь санаатай хөнөөсөн гэсэн зүйл заалтын дагуу хэрэг үүсгэн шалгаж байна. Талийгаач Г-гийн үхлийн шалтгааныг ШШҮХ-гийн шинжээчдийн дүгнэлтээр тогтоох боломжтой” гэсэн юм.

Түүнчлэн өнгөрсөн бямба гаргийн шөнө орсон хүчтэй усархаг аадар борооны улмаас үер бууж Улаанбаатараас Сайншандын чиглэлд явж байсан суудлын 286 дугаар галт тэрэг 04.50 цагийн үед Дорноговь аймгийн Айраг сумын нутаг, Цомог өртөөний 747 дугаар км-ийн IX зуут орчимд замаас гарч, осолдов.

Усархаг аадрын улмаас замын далан эвдэрснээс 328 зорчигч тээвэрлэж явсан галт тэрэгний зүтгүүр унаж, дөрвөн вагон замаас гарсан юм. Осолдсон галт тэргэнд нийт 328 зорчигч явснаас 146 хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэн, гэмтэл бэртэл авсан 56 хүнээс хүнд гэмтэлтэй хоёр, хүндэвтэр гэмтэлтэй гурван хүнийг эмнэлгийн байгууллагад шилжүүлжээ. Азаар хүний амь нас эрсдээгүй байна. 

Харин зүтгүүр нь 150 тн хүнд бөгөөд түүнийг УБТЗ-ынхан өөрсдийн өргөгч цамхгаар замаас гаргах гэсэн ч хүчин чадал нь хүрэхгүй байж. Тиймээс ОХУ-аас Сэргээн босголтын зориулалттай цувааг авчрахаар нэмэлт хүч дууджээ.

ОХУ-ын сэргээн босголтын галт тэрэгний цуваа наймдугаар сарын 13-ны 02:00 цагт осол болсон газарт ирсэн. Сэргээн босголтын ажилд 200 гаруй төмөр замчин оролцож өнгөрсөн шөнийн турш ажиллав. 

Одоогоор зүтгүүрийн нэг секц, дөрвөн вагоныг замаас холдуулаад байна. Үлдсэн зүтгүүрийн нэг секцийг удахгүй холдуулж замыг чөлөөлнө. Энэ ажилд Зүүнбаянгийн цэргийн ангийн хоёр танк оролцож байна. 
Замаа өнөөдөртөө багтаан сэргээн засварлаж хөдөлгөөнийг нээхээр төлөвлөж байгаа аж.

Замын эвдрэлтэй холбоотойгоор УБТЗ ХНН, ЗТХЯ-ны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар болон Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас шуурхай арга хэмжээ авч, зорчигчдыг Улаанбаатар хотоос Говь-Сүмбэр аймаг дахь Чойр өртөө хүртэл галт тэргээр, Чойр өртөөнөөс Дорноговь аймгийн Айраг өртөө хүртэл том оврын автобусаар, Айраг өртөөнөөс Замын-Үүд өртөө хүртэл галт тэргээр тээвэрлэх холимог тээвэрлэлтийг зохион байгуулан ажиллажээ. 

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр буюу 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр болж, Зам тээврийн салбарт болсон эдгээр үйл явдлуудтай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ нарыг ажлаас нь чөлөөлж буйгаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн юм. 


Зам, тээврийн хөгжлийн сайн Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл нар твиттерээрээ дамжуулж, ёс зүйн хариуцлагаа хүлээн, үүрэгт ажлаа өгөхөө мэдэгдсэн юм. 

ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнийн чөлөөлөгдөх асуудлыг УИХ-аар шийдтэл Шадар сайд Ө.Энхтүвшин сайдын түр орлон гүйцэтгэгчээр ажиллана.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
8 цагийн өмнө
Энэ жилийн наадмыг Ц.Батнайрамдал 2.9 тэрбумаар найруулна
3
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
46
29
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.